21 настай хүү хөдөлмөрийнхөө үр шимээр аавдаа “Land 200” авч өгчээ

21 настай Дашням гэх залуу хэдийгээр эдийн засагч мэргэжилтэй биш ч койн арилжааны салбарт өөрийгөө дайчлан аавдаа Land200 машин авч өгсөн юм. Энэ мөч амьдралдаа авч байсан хамгийн аз жаргалтай мөч байсан гэсэн.

Тэр мөнгө олох гэж улайран зүтгэж байхдаа гэр бүл хамгийн дотны хүмүүсээ нэг ч удаа баярлуулж байгаагүй гэдгээ ухаарч, ийнхүү хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжөөр аавдаа гэнэтийн бэлэг барьсан байна.

Анх энэ салбар луу орж байхад ямар ч комъютерийн мэдлэггүй, англи хэлний хангалттай мэдлэггүй, бараг веб хөтөч ч ашиглаж мэддэггүй байсан гэнэ. Гэсэн ч тэр энэ ажилдаа дурлан өнөөдрийг хүртэл суралцсаар 21 хэн насандаа санхүүгийн эрх чөлөөнд хүрч чаджээ.

Анх форекс арилжаа гарч байх үед буюу 2017 онд энэ арилжааг сонирхож эхлээд, бүтэн 2 жилийн турш судлаад хамаг мөнгөө алдаж байсан гэнэ. Цалин аваад цалингаа тавиад алдчихдаг, хүнээс мөнгө зээлээд тэр мөнгөө бүгдийг нь алдчихдаг байж. Гэхдээ суралцаад явж байхад энэ салбарт маш олон боломжууд байдаг юм байна гэдгийг олж харсан байна.

Тэгээд л Дашням энэ салбарт эргэлт буцалтгүй хөл тавьжээ. Тэрээр саяхан 1000 доллар шатааж буй бичлэгээ цахим орчинд цацсан юм. Хүмүүсийн сөрөг сэтгэгдлүүд маш их ирсэн тэрхүү бичлэгтээ дараах тайлбарыг өглөө.

“Гадаадад 21 22той арилжаа хийдэг залуучууд ийм үйлдэл хийвэл хэн ч юу ч гэж хэлэхгүй, монголд л гайхаж хүлээж аваад байгаа юм. Намайг мөнгө шатаасан чинь “чи аархаж байна, мөнгөтэй гэдгээ гайхууллаа” гэх мэт маш их сөрөг сэтгэгдлүүд ирсэн. Би энэ зах зээл дээр ашигтай ажилласныхаа өгөөжийг аваад монгол руугаа доллар оруулж ирж байгаа.

Хөрөнгийн зах зээл бусад салбарыг бодвол өндөр үр өгөжтэй. Гэхдээ үүнийгээ дагаад эрсдэл ихтэй. Эрсдэлтэй хэдий ч амжиллтай ажиллаж чадах юм бол энэ салбарт боломж байгаа шүү гэдгийг хүмүүсийн анхаарал татах зорилгоор тус бичлэгээ хийсэн” гэв.

Д.Дашням ‘Diamond Forex” үүсгэн байгуулагч хөрөнгийн зах зээлд ажилладаг. Forex арилжаа хийгээд 6 жил болж байгаа. Гадны Forex дээр төлөөлөгч хийдэг төдийгүй дотооддоо арилжааны сургалт явуулдаг компанитай аж.

Сүүлийн үед арилжаа койнууд их хэмжээгээр гарах болсон. Үүнийг дагаад олон хүмүүс орон гэрээ барьцаанд тавин байж эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийдэг. Энэ талаар тэр өөрийн байр суурийг илэрхийлэв.

“Монголд гарч байгаа койнууд мөнгө босгох л зорилготой байдаг. Нэгдүгээрт койн гаргаж байгаа хүмүүс босгосон мөнгөө цаашдын үйл ажиллагаа, маркетингийн ажилдаа зарцуулах ёстой байтал, хувийн эрх ашгаа бодоод хувийн хэрэгцээндээ зориулаад өөр зүйлд захиран зарцуулчихсан байдаг.

Хоёрдугаарт хөрөнгө оруулалт хийж байгаа масс өөрөө хөгжөөгүй байгаа. Монголд дийлэнх хүмүүс хөрөнгө оруулалт хийж сураагүй байна. Өнөөдөр 100 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийчихээд маргааш нь 200 болонгуут өндөр ашиг хийчихлээ гээд зараад гараад явчихдаг.

Шалтгаан нь өнөө маргаашынхаа ахуйн асуудлыг шийдэж чадаагүй хүмүүс түргэн хугацаанд мөнгө олох гээд койн худалдаад авчихдаг. Тэгэхээр удаан хугацааны насжилт байхгүй дээр нь хэрэглээнд орж чадахгүй байгаа болохоор, монголд одоохондоо койны хөгжил бий болоогүй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *