Сүүлчийн зам: Ар гэрийнхэн орж салах ёс гүйцэтгэдээ гэхэд нь хэдэн хэсэг болсон түүнийгээ хараад…

2011 он дэлхий тэр чигтээ утгагүй болсон хар бараан өдөр. Тэр өглөө их дулаахан өдөр байсан. Би жирэмсэн 5 сартай. Том хүүгээ цэцэрлэгт нь өгчхөөд гэртээ харьж явлаа. Гэртээ ороод нөхөртэйгөө ярьж ажил дээрээ очсон уу би торт идмээр байна орой авчраарай гэж хэсэг ярьж сууна.

Удалгүй утас тасарч гэр орны ажиллаа хийж хэсэг дуг хийсэн. Тэр хэсэг дуг хийх хугацаанд нөхөр хол явж байна гэж зүүдлээд ямар муухай зүүд вэ гэж цочиж сэрж билээ. Нөхрийнхөө дуртай буузыг бэлдэж тавиад том хүүгээ цэцэрлэгээс нь авах гээд гарч явлаа. Нэг л биш ээ.

Тэр зүүднээс болоод ч тэр юм уу тэсэлгүй нөхөртэйгөө ярилаа. Чи хаана явна ажил нь дууссан уу гэхэд дууссан одоо удахгүй ажиллаасай гарлаа гэхэд нь болгоомжтой яваарай гээд хамгийн сүүлийн удаа түүнтэйгээ ярьсан. Хоёр цаг гаруй таг чиг.

Санаа зовоод байна байна залган. Даанч утас нь холбогдохгүй. Удалгүй надтай нэг хүн холбогдож та яаралтай гэмтэл дээр ирнэ үү гэхэд өөрийн эрхгүй уйлаад л гар салгалж зүрх дэлбэрэх шахаж байлаа. Өмссөн хувцастайгаа хүүгээ чирсээр гүйгээд л очсон.

Аав ээж надтай зэрэгцээд бүгд гүйж ирж байлаа. Ороод нөхрөө хайж эхэлсэн. Сэхээн амьдруулах тасагт байгаа гэхэд нь ямартай ч амьд байна гэж баярлаад уйлж гарлаа. Удахгүй эмч гарч ирээд за бид бүгд чадах бүхнээ хийсэн. Энэ хүний маань биеийн байдал маш хүнд байна гэхийг сонсоод авраад өг гуйж байна гээд л тэрнээс хойш юу болсныг санадаггүй.

Бүтэн цаг ухаангүй байж байгаад сэрсэн. Нөхөр харих замдаа гарцаараа гарч яваад гуравдугаар эгнээнээс гарч ирсэн хурдтай машинд мөргүүлж маш хол шидэгдсэн байсан. Хагалгаа дууслаа эмч гарч ирлээ.

Биднийг уучлаарай тайван байхыг хичээгээрэй, орж салах ёс гүйцэтгэ дээ гэхэд нь хамгийн түрүүнд нь гүйж ороход хэдэн хэсэг болсон түүнийгээ таньсангүй. Нүдээ ч нээгээгүй түүнийгээ сонсож байгаа гэдэгт итгэж хань нь хоёр хүүхдээ сайн хүн болгон чи минь санаа зовох хэрэггүй тайван нойрсдоо гэж хэлэхэд түүний минь санаа амарсан уу гэлтэй энэ хорвоог орхиж одсон.

Ийм аймшигтай зүйлсийг туулж өнгөрүүлсэн хүмүүс л сайн ойлгох байх. Нэг нэгнийгээ амьд байгаа богинохон хугацаанд хайрлаж халамжилж байгаарай. Өдөр бүр цаг минут тутам хайртай бүхэнтэйгээ байгаарай.

Тэднээсээ хол байх цаг хугацаа дэндүү хайран байдаг гэдгийг алдсан хүн л ойлгох юм даа. Дэндүү жаргалтай өнгөрсөн гуравхан жил даанч богинохон байж дээ…

ААВЫГ ЦАГДААД ӨГСӨН Ч САЙН БОЛ ХОЁР ХОНОНО ЭРГЭЖ ГАРЧ ИРЭХДЭЭ ГАРТАА ТОМ ТООСГО БАРЬЧИХСАН ОРЖ ИРЭЭД ХЭН НАМАЙГ ӨГСӨН ГЭЭД…

Ганцаараа гудамны үзүүрт мэгшин уйлах бяцхан хүүгийн хажуугаар зөрөх гэсэн боловч нэг л өр өвдөөд өнөөх бяцхан хүү дээр очлоо. Сайн уу ахын дүү яагаад уйлсан гэрээ олохгүй байгаа юм уу ах нь туслах уу гэхэд үгүй манайх тэр хашаа би гэрээ мэднэ гэж мэгштэл уйлах хүүг жаахан сууж тайвшрууллаа.

Миний дүү өлсөөд байгаа юмуу ах нь хоол авч өгье гэхэд үгүй үгүй гээд л жоохон тайвшраад хөөрхөн хүүтэй жаал ярилцаж суухад ахаа та манай аавыг ороод зодоод өгөөч гэсэн. Яагаад аав нь миний дүүг зодоод байна уу гэхэд үгүй аав ээжийг модоор зодоод байсан.

Та ороод аавыг зодоод өг би том болоод аавыгаа өөрөө зодно гэхэд тэр жаахан амьтнаас ямар хэрсүү бас хэрцгий үг гарч байгааг сонсоод ямартай ч гэрт нь яваад очъё гэж бодоод хүүг дагуулаад орлоо. Гэрт нь ойртох тусам зодооны дуу улам тодорч сонсогдоно.

Яваад ортол эцэг нь эхийг нь зодож байх нь тэр. Яг үнэндээ хажуу айлуудад сонсогдохоор ийм аймар орилоон болж байхад хэн нь ч цагдаа дуудаагүй нь харамсалтай. Гүйж ороод эцгийг нь аваад шидчихээд ээжийг нь босгоод ирэхэд эхийгээ өрөвдсөн, эцгийгээ үзнэ ядсан хүүгийн харц ямар аймар байсан гэж бодно.
Айлын ганц хүү. Ээж нь 5 сартай жирэмсэн байсан. Жирэмсэн эхнэрээ ингэтлээ аймар зодож байгаа тэр хүнийг бурхан гэсгээж л таараа. Энэ бүх зүйлээрээ хүчирхийллийн хажуугаар хэзээ ч битгий дуугүй өнгөр. Бүр хэзээ ч. Ядахдаа мэдэгдэх газар нь мэдэгдчихээд явж байгаарай.

Надад хамаагүй гэсэн үл тоосон байдлаар тэр хүүгийн хажуугаар өнгөрсөн бол магадгүй тэр ээж бурхны оронд очиж хүү ч өнчирч хоцорч мэдэхээр байсан. Эхийн яриагаар энэ их зовлон шаналал цагдаад өгөөд дуусгавар болдоггүй талаар хэлсэн. Цагдаад баригдаад явахдаа гарч ирээд заавал ална даа гэж хэлээд хоёр дараа гарч ирээд дахиад л аймшигтай хэрцгийгээр зоддог. Сүүлдээ бүүр айгаад дуудаж чададгүй юм байна лээ гэхийг сонсоод өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд ирж билээ.

Ямартай ч ээжтэй нь ярилцаж чадсаны үр дүнд хөдөө байдаг ээж аавындаа нүүж очихоор болоод үлдсэн. Хүчирхийллийн хажуугаар хэзээ ч битгий дуугүй өнгөр….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *