Харь улсад нэгнийгээ “шулж” мөнгө хийхээ больцгооё Монголчуудаа!

Бүгд Найрамдах Ирланд улсад түрээсийн байр ховордож үнэ нэмэгдсэн бололтой. Энэ талаар тус улсад ажиллаж амьдардаг нэгэн иргэн өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ. Тухайн иргэний хувьд байрны түрээс өндөр байгаа талаар, мөн нэгнээсээ хэт их ашиг харж байгаа талаар шүүмжилсэн аж.

“Энэ байрны үнэ бүүр арай бишээ. Гадуур мэдээж байр сав олдохгүй хомсдолтой байгааг хүн бүр мэдэж байгаа. Чоно борооноор гэгчээр далимдуулж үнээ хэд дахин нэмж 2 ийн хооронд шинэ оюутануудаар бизнес хийж байгаа өлөн баагийнууд больмоор байна! Бүүр энд удцан хүмүүсийн сайн хүнд тустай ах, эгч гэдэг хэдэн хүмүүс нь хүртэл далдуур тэнгэрийн үнэтэй байрандаа орвол ор гэж чат бичиж этр.

Үнэндээ бол сайндаа ч өдийг хүртэл байртайгаа байгаа юм биш шүү дэ. Дээр үеээс л хэлний бэлтгэлийн ирж буцсан оюутануудын хүчинд л байртайгаа өдий хүртэл байгаа штэ. Хөөрхий чааваас Монголоос хүний нутагт дийлэнх нь өр зээл тавиад амьдралаа дээшлүүлэх, хэл ус сурах гээд виз гарсан дээр нь гээд л яалт ч үгүй орчиныг нь мэдэхгүй хүрээд ирдэг.

Ирээд байр байхгүй хэдэн байртай гарууд нь дуртай үнээ хэлж байр хайсан хүмүүс рүү өөрсддөө холбогддог юм байна. 2 өрөө аппартмент байранд үсрээд л 5-6 хүн байдаг байтал одоо бүүр 7-8лаа хүний 600,700 арай юу? /Билл ороогүй үнэ/ Одоо бүүр шэйр өрөө 850€ . Бараг сингел өрөөнөөс үнэтэй. Миний хувьд 4 жилийн өмнө л гадаад эзэнтэй байранд 300€-р орсон өдий хүртэл үнээ нэмэхгүйгээр байлгаад болоод л байна.

Гэтэл манайхан бүүр яаж ч нэмээд байдгын. Шинэ оюутан 7 хоногт дунджаар 30 цаг ажиллаа гэхэд. Сарын 1200-1300€ цалин тэрнээсээ 850€ + билл нь ороод хэд ч болохын ийм дүнгээр байрандаа өгөхөөр цаана нь , хоол унд , автобус унаа илүү гарах юм байгаа юм ууда.

Бараг энд сурах , мөнгө хураах биш , байрны төлбөрийн төлөө ажиллаж байгаа мэт. Иймд байртай хэдэн баагий нар өнөөдрийг харсан өчүүхэн шунаг сэтгэлтэй биш маргаашийг харж хүнд тус болж явмаар байна. Өөрт нь болон ирээдүй үр хүүхдэд нь буян нь буцаж ирнэ дээ” хэмээн бухимджээ.

Эндээс харахад Монголчууд маань хилийн чандад гарахдаа аль болох нэг нэгнийгээ дэмжиж амьдарвал зүгээр юм уу гэж дүгнэж байна. Хэдийгээр мөнгө чухал ч гэсэн нэгнийгээ арай ч мөнгө мэт харж болохгүй байхаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *