Иргэн: Япон иргэдэд газар тасдаад өгчихвөл бид ядуу амьдрахгүй

Энэ дэлхий чинь улс бүр нэгнээсээ хамаараад удаж байна. Зүгээр л Японы авто машины, Хурдны цахилгаан галт тэрэгний үйлдвэр хоёрыг оруулж ирээд та хэд өөрсдөө ажил харин биднээс зэс, төмөрөө аваарай гэхэд л юу байхав дээ. Тэнд дагаад инжинерүүд ирнэ, зочид буудал, дэд бүтэцүүд гээд…

Японд хар салхины улмаас 7 сая хүн орон гэрээсээ дүрвэж, нүүлгэн шилжүүлгэнд ороод байна. БИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮМҮҮНЛЭГ, ЭНХ ЦАГИЙН ТӨВИЙГ САХИГЧ АГУУ УЛС ГҮРЭН БОЛОХ БОЛОМЖТОЙ. Япон улс 125,440000 хүн амтай, 377,975 км2 газар нутагтай. Монгол улс 3,400,000 хүн амтай, 1.564.116 км² газар нутагтай даруй 5 дахин их газар нутагтай. Миний нэг бодол бол Япон мөнхийн хуурай газрын сонирхолтой улс, тэр ч байтугай худалдаж авахад ч бэлэн улс бид казак, буриад гээд түүхэндээ зөндөө л үндэстэнд иргэншил олгож, газар нутаг ч зааж хамт амьдраад болоод ирсэн улс.

Ядаж орон гэргүй болсон 7 сая Япон иргэдэд 100,000 м2 газар тасдаж өгөөд хоёр машиний үйлдвэртэй нь, метро, хурдны галт тэрэгний үйлдвэртэй нь оруулж ирээд 100 жилээр концессоор газар төлөвлөөд өгөх юм бол дахиж 100 жил, 200 жил ингэж иргэдээ ядуу амьдруулаад байх шаардлага алга. Тэд төмрийн хүдэрээр маань шууд машинаа хийнэ, эрдэнэтийн зэсээр бүх электрон бараагаа хийнэ…

ХҮМҮҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ БАЙЦГААМААР БАЙНА. Минийх, чиний юм ч гэсэн минийх, бүх зүйл минийх, чиний яах хамаагүй гэж ямарч орон хэлээгүйгээр барахгүй Европын холбоо Украйнаас, Иран, Ирак, Египт, Грек, Конг, Итиоп гээд хичнээн сая цагаач хүлээж аваад эмнэлэг, сургууль, цэцэрлэгээр, орон байраар хангаад болоод зохицуулаад л байна.

Эх сурвалж: Turtogtokh Monkhor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *