Харамсалтай. Тэр эцсээ хүртэл тэмцэж чадсан

Харамсалтай. Тэр эцсээ хүртэл тэмцэж чадсан

“Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхон: “Ганбаатар Бадамцэцэг маань өнгөрсөн шөнө зуурдаар бурханы оронд оджээ. Уржигдархан утсаар холбогдож би гялс явчихаад ирье ирээд 2 лаа байшингаа бариад орноо гэж ярьсан юм. Үнэхээр хичээсэн ч байшинг дусгаж оруулж ажсангүй дээ гэж харамсаж сууна.

Байшинг нь заавал барьж дуусгаж Ээжид нь хүлээлгэж өгөх болно. Ум мани бадмэ хум.” гэлээ.

Өдийг хүртэл өвчинтэйгөө тэмцэж байсан Г.Бадамцэцэг бүсгүй зуурдаар тэнгэрт дэвшсэн байна. Тэрээр 17 насандаа алко хэрэглэсэн байсан жолоочийн буруутай үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирсон байсан. Өвчин нь хүндэрч үлдсэн хөлөө алдаж болзошгүй гэсэн мэдээ сонссон ч тэрээр эдгэрнэ гэх сэтгэл өвөртлөн хуучилж суусан нь саяхан билээ. Түүний мөрөөдөл нь өөрийн гэсэн байшинтай болох байсан. Эгэл бүсгүйн мөрөөдлийг биелүүлэхээр сайхан сэтгэлээр тусалж, дэмжсээр ирсэн Монголын нийт ард түмэндээ түүний өмнөөс талархал илэрхийлье.


Бадамцэцэг агсан маань ердөө хоёрхон хоногийн өмнө ийн бичсэн байсан юм.

“Оройн мэндээ. За гандан буурахгүй бууж өгөхгүй зүтгэсээр л байнаөө. Эмчилгээний мөнгө маань өдрийн бодол шөнийн зүүд л болж байгаа. За яахав болно доо болно. Та нар минь чадхаараа түгээж өгөөрэй гэж гуйя.

Сүүлийн эмчилгээндээ ороод авбал нээх гоншигноод байхгүй гамаа сайн хийгээд илүү дутуу эмчилгээгээ хийгээд л амар сайхан болно доо. Намайг гуйлгачин түүлэгчин ядарсан зүдэрсэн гэж хэлж байгаа хүмүүс минь ядрахдаа биш шүү (хүн эрүүл мэндээ алдвал бүхнийг алддаг) гэдгийг л ойлгох ухаантай байгаарай. Туслаж дэмжиж байгаа бүхий л хүмүүсдээ талархалаа илэрхийлэе ээ”.

Түүний гэр бүл, хамаатан садан, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Амар амгалан нойрс доо та минь.

Leave a Reply

Your email address will not be published.