Бичлэг нь цацагдсан охин Америк хуульч хөлслөөд шүүхэд өгөөд насаараа идэх хоолтой болох боломжтой

Нэг юм хэлмээр санагдаад байна.

За нэг алдартай дуучин ирээд үйлчилгээ аваад тэрийгээ баримтжуулаад олон нийтэд түүнийгээ ил болгосон юм байна.

Нэг нь хүний анхаарал татаж, нөгөө нь нийгмийн гадуурхалыг мэдэрч байна. Үүнийг харсан охид хүүхнүүд эвгүй юм хийхвий, нэр устай нь зарлаж бариад сүйд болж байна. Нөхцөл байдлыг яаж өөртөө ашиглах вэ ? Магадгүй гайхаж байгаа байх.

Монгол цөөхөн, цаашид хүний нүүр харах хэцүү гэх мэт нөхцөл үүсэж байна.

За тэгвэл нэг аргат шаазгайн үлгэр зааж өгөхөд:

Америк хуульч хөлслөөд шүүхэд өгч болох газар нь шүүхэд өгөөд насаараа идэх хоолтой болох. Яг одоо болж байгаа процессыг сайн баримтжуулах хэрэгтэй. Аль газар очсон. Бичлэг байгаа эсэх, төлбөр өө бэлнээр авсан, бичлэг хийсэн цацсан хүмүүс хэн байсан зэрэг өөрийхөө цуглуулж чадах хэмжээнд цуглуул. Энэ Америк охин байсан бол хэзээ ч ингэхгүй. Хүний эрх хэрэгжихгүй гээд тавьж байна.

2-рт бүхнийг яаж ч оролдоод өөрчлөх боломжгүй бол Монголд амьдрах арга алга гээд цагаачлал хүсэх нөхцөл болгож болох юм шиг санагдлаа.

Энэ хүн нэг хүний охин, нэг хүний ээж, эгч гэдгийг санаарай хүмүүс минь. Өөдгүй гарыг нийтээрээ report хийсэн ч багадах амьтан байж!

Таньдаг хүн байвал миний хэлснийг дамжуулаад өгөөрэй хэмээн Д.Цэнгэл хэмээх эмэгтэй зөвлөгөө өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published.