Америкт 1л сүү Монголоос хямд байна гэнэ үү

Сая Америкт очиж хэд хонохдоо нэг зүйл дээр үнэхээр гайхах, харамсах, гомдох зэрэгцэж байв. Ойр тойрны хүмүүсийг харахад хамгийн багадаа сард 4-5к $ цалин авч байгаа юмуу даа (13-16сая төгрөг) Тэгсэн 1л сүү монголын үнэтэй ижил байна, гахай тахианы мах монголоос хямд, банана кг нь 3-4к, ананас усан үзэм гээд ер нь жимс хүнсний ногоо монголоос цөм хямд байдаг юм байна.

Монголд хамгийн бага цалин хэд байнаа? Ноён долларын ханш өдрөөр биш цагаар өссөөр, төгрөгийн ханш улам унасаар.. Монголбанк бусад холбогдох байгууллагууд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?!

Яагаад ийм чухал албан тушаалд мэдлэгтэй чадалтай залуусыг ажлуулахгүй байна вэ?! Танил тал даргын хүүхэд эсвэл мөнгөөр сандал суудал зарсаар энэ улс чинь бүр дууслаа шдээ хэмээн иргэн Батдэлгэр Батхуяг өөрийн үзэл бодлоо бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published.