“72 ЦAГИЙН ЭМHЭЭС БОЛЖ АМЬДЫН TAMД УНАНА ГЭЖ ДААНЧ БОДСОНГҮЙ ЭЭ” БОЛСОН ЯВДАЛ

Миний хэвлийд хэзээ ч ирэхгүй үрийнхээ өмнөөс уучлалт гуйя. 28 нас миний жинхэнэ цэцэглэдэг нас гэж баярлаж ид хийж бүтээхийн онгод орсон жилүүд байсан юмсан. Хамгийн хайртай хүнтэйгээ аз жаргалтайгаар амьдралаа эхлүүлж 2017 онд бид хуримын ордонд алхаж би эхнэр болсон.

Гэр бүл боллоо одоо л хөөрхөн хүүхэдтэй болъё гэж шийдэж байрандаа нүүж орсон цагаасаа битүүхэн горьдлого тээх болов. Бид хоёр 2013 оноос үерхэж хоёр гэрээрээ орж гардаг байсан.

Тухайн үед дөнгөж үерхээд удаагүй байхдаа хүүхэд олж хоорондоо ярилцаад түүнийг авахуулж байсан юм. Түүнээс хойш хуанли хөтөлж хуанлитай найзалж хамгаалах болсон.

Маш үр дүнтэй учраас найзууддаа ч тэгж зөвлөсөөр ирсэн. Суулгац спириал тавиулахаас айдаг байсан учир хуанли хөтлөх нь амар байдаг байжээ. Ингээд хааяа олон олон охидын мэдэх 72 цаг эм авч ууна.

Найз залуутайгаа ихэнхдээ хамт байдаг учраас энэ эмнээс олныг авсан байхаа. Зарим сард хоёр ширхэг эсвэл хоёр, гурван сард нэг ширхэг гээд л эрсдэлтэй үедээ уудаг байсан.

Харин энэ зүйл миний амьдралд ингэж нөлөөлнө гэж бодсонгүй явжээ. Хуримаа хийснээс хойш жирэмсэн болсонгүй. Огт хамгаалахгүй байхад л. За энэ сард л сарын тэмдэг маань битгий ирээсэй бурхан минь гээд л хүлээнэ.

Сүүлдээ тэсвэр алдарч эмнэлэгт хандлаа. Монголд эмнэлэгүүд хариунуд нь зөрөөд хоёр өөр байгаад байсан учир саяхан Солонгос улсыг зорьж сүүлчийн найдвараа тээн очлоо.

Хамгийн харамсалтай нь би өмнөх жилүүдэд уудаг байсан 72 цагийн эмнээсээ хордож, үрэвcэл үүсэн сав хайлж үр тогтох боломжгүй болсон байжээ.

Хагалгаа хийлгэх боломжгүй одоо хүүхэд өргөж авах л боломжтой гэсэн. Бүр үр суулгасан ч үр тогтоох чадваргүй умaйн гуурс бөглөрсөн гэж хэлсээн.

Олон жилийн өмнө жирэмсэлж байсан найдвар байгаа байх гэж л горьдож хүлээж догдолсон юмсан. Би ингээд ангир сүүгээ хөхөндөө ивэлгэж үрээ тээж төрүүлэх хувь тавилангүй боллоо.

Нөхөр маань өдөр бүр намайг тайвшруулж хайраа намраас хүүхэд өргөж авъя, хоёулаа сайн ээж аав болноо гэж хэлж байгаа ч ингээд бидний гэрлэлт сүйрэх гэж байгаа мэт санагдах юм.

Олон жилийн өмнө буцаагаад явуулсан үрээ тээгээд төрүүлсэн бол гэж харамсах юм. Би уг нь үнэхээр их хүлээсэн юмсан. Ээж болохыг маш их горьдсон юмсан… Охид минь залуу дүү нар минь 72 цагийн эм бүү хэрэглээрэй. Чин сэтгэлээсээ та нарын өмнөөс гуйя… ОЛОН ОЛОН ОХИД БҮСГҮЙЧҮҮД УНШААСАЙ.

Leave a Reply

Your email address will not be published.