БЯМБЫН РЕНЧИН ГУАЙН ЕГӨӨТЭЙ, СУРГАМЖТАЙ ТҮҮХҮҮДЭЭС

Бээжин хотын өргөн чөлөөгөөр алхаж явахад, нэгэн цагт үүгээр дорнын их яруу найрагч Явуугийн шүлэглэсэнчлэн

Хөлснөөс өөр хувцасгүй

Сайрнаас зузаан гуталгүй

Хөөрхий ядуу тэрэгчин

Хөлийн тэнхээ мэдэн 

Хоёр тавхайгаа гялалзуулан… 

давхиж явсан байхдаа гэж бодогдон нэгэн хууч яриа сэтгэлд зурсхийн орж ирж билээ. Намайг Их сургуульд оюутан байсан наяад оны үед нэгэнтаа миний номын багш их эрдэмтэн Чой.Лувсанжавтан бидэнд дараах хуучийг өгүүлсэн юм. 1950-иад оны дундуур эрдэмтэн зохиолч Бямбын Ренчин, хожмын Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдорж нарын хамт Зохиолчдын хорооны шугамаар Хятадад айлчилжээ. Тэд Бээжинд хэд хонох зуур Ренчин гуай байн байн хүн тэрэг хөлөглөөд байна гэнэ. Тэгэхээр нь хамт явсан нэг нь: -Ренчин гуай, социалист Монголын иргэн бид хүн хөлөглөөд яах нь вэ, хөөрхий! гэсэнд хариуд нь: -Манж-Хятад маны нуруун дээр хоёр зуун жил суусан юм. Би эдний нуруун дээр хоёр гурав хоног суухад яахав! гэсэн гэдэг.

Монголд нэг удаа Америкийн Дэд Ерөнхийлөгч ирж л дээ. Нисэх дээр Ринчен гуай сайд дарга нарын хамтаар угтан оросоор мэндчилэн хэлмэрчилж. Тэгээд Төв музей үзэхэд нь Ринчен гуай музейн тайлбарлагч болж англиар тайлбарлаж гэнэ. Дараа нь төлөөлөгчид зочид буудалд хүрч ирсэн чинь үүдэнд нь Ринчен гуай буудлын үйлчлэгч гээд францаар яриад угтаж. Монгол дээлтэй, Чингис хаан шиг сүрлэг сайхан сахалтай мундаг гоё хүн хаа л бол хаа тааралдаад байхаар нь Америкийн Дэд Ерөнхийлөгч гайхаад асууж л дээ. Тэгэхэд нь Ринчен гуай “Манай Монгол улс хүн цөөн. Тиймээс хүн бүр хэд хэдэн хүний ажил хийдэг юм аа. Миний хэдэн хэл мэдэх гайгүй хэрэг. Манайхан бүгд олон хэлтэй” гэж хариулсан гэдэг хэмээн ярьдаг байж билээ. Энэ мэт сайхан хууч сонсмогц л хүүхэд бид тэр агуу хүн шиг болох юмсан гэсэн дэврэнгүй хүсэл мөрөөдөл сэтгэл эзэмдэн авдаг байсан байж таарна аа.

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Чой.Лувсанжав нэгэнтаа ярихдаа, “-Багш маань өөрийгөө 100 орос хүнтэй ном хаялцахад 99-ийнх нь цаана гарна, 100 франц хүнтэй ном хэлэлцвэл 98-ынх нь цаана гарна гэж ярьдаг байсан. Ер нь эзэмшсэн хэлүүдээ тултал нь сайн сурсан, тэгш сайхан, ярьж, бичиж, орчуулдаг байсан даа” гэж хуучилж байсан юм.  

Нэг удаа гудамжинд, англи хэл заалгахаар түүнд шавь орсон авч мөд үзэгдээгүй нэгэн залуутай тааралджээ. Тэгээд: “-За, чи англи хэл хэр сурч байна даа?” хэмээн асуусанд өнөөх залуу даруухан зан гаргах гээд: “-Үгүй яах вэ, овоо гадарлаж л байна” гэжээ. Тэгэхэд нь Ренчин гуай: “-Та тэгээд доторлох болоогүй л явна уу?” гэсэн гэдэг.

БНХАУ-д зочилон явж байхдаа Бямбын ренчин гуай нэг удаа Түмэн газарын урт цагаан хэрэм үзжээ. Гадаад дотоодын олон аянчин жуулчидын нүдэн дээр гэнэт Ренчин гуай цагаан хэрэмний наад талд гараад ногоон ширгэн дээр өөдөө харан хэвтээд өгч гэнэ. Цуг явсан орчуулагч нь ихэд гайхаж                                                                                                         -Та яаж байнаа ? гэсэнд                                                                                                                                                                                  Энэ хэрэмнээс урагших нутаг нь эртний түүхт хятадын нутаг, эгц өндөр хэрэмнээс хойших нь Эзэн Чингисийн Монгол нутаг Хүннү гүрэний довтолгооноос сэргийлж хөөрхий боолууд үүнийг босгосон юм. Нутагтаа ирсэн хүн чинь нуруугаараа хэвтэж болно биздээ гэжээ. Гэтэл зарим хүмүүс энэ газар эртнээсээ хятад хүмүүс амьдарч байсан гэж маргаж лдээ
-Тэгэхэд нь Их багш хятадууд ухаантай хүмүүсээ тэд хэзээ ч гэрийнхээ дундуур хашаа хатгахгүй гэж амыг нь таглсан гэдэг .    

Бямбын Ренчин гуайгаас асуужээ.

-Ренчин гуай хэл сурахад толгой өвдөх үү?

-Бөгс л өвдөнө дөө хүүхээн.

-Айн

-Сууж сурах гэж нэг юм бий хүү минь… гэсэн гэдэг.

Францын эрдэмтэн Бямбын Ренчин гуайгаас: Танай монголчууд мах гурил 2 л идэх юм. “Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна, тийм үү?” гэж асуухад  Б.Ренчин гуай: Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа 10-аад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь та нартай адил химийн бодисоор бордсон ургамал биш, байгалийн унаган төрхөөрөө байгаа 500-аад төрлийн өвс ургамлыг 5 хошуу малаараа дамжуулан боловсруулж хэрэглэдэг юм гэж хариулсан гэдэг шүү.

Алдарт Бямбын Ренчин гуайгаас хятадууд асуусан гэдэг. Танай Монголчууд хангарьд гээд шувууг шүтдэг гэсэн хэзээ амьдарч байсан шувуу вэ гэхэд Ренчин гуай хариуд нь танай хятадад луу амьдарч байх үед манайд Хангарьд амьдарч байсан юмаа гэсэн гэдэг.

Жанжин Д.Сүхбаатар гуай, Бямбын Ренчин хүүгээс асууж гэнэ. За эрхэм дүү цаашид сурахыг хүснэ үү, юу сурах вэ гэхэд.

Ренчин хүү: би  эмч болохыг хүсэж байна гэв.

Д.Сүхбаатар : бид эмч нарыг гаднаас хэрэглэж, мөн хүүхэд залуусыг илгээн  сургаж болно. Монгол орос хятад өвчин гэж байхгүй. эмчийг бид хаа ч сургаж болно. Харин монголын хэл соёл түүхийг хэн хаанаас сурч уламжлуулах билээ гэж хэлснээр Бямбын Ренчин гуай өнөө бидний мэдэх өөрийн замыг олсноо дурссан байдаг.  Эрдэмтнийг олж харж чигийг нь заах тийм л эрдэмтэй баатар байжээ.

Leave a Reply

Your email address will not be published.