Таван настайдаа АНУ-ыг зорьсон хүү эх орондоо иржээ

Таван настайдаа АНУ-ыг гэр бүлийн хамт зорьсон П.Чингүнжав хүү 18 жилийн дараа эх орондоо иржээ. Эх орондоо ирээд цэргийн алба хаахаар Зэвсэгт хүчний 032-р ангид элсэж энэ жилийн наадмаар төрийн есөн хөлт цагаан туг цэнгүүлэх ёслолд оролцох ховорхон завшаан тохиосон байна.

Морь унах байтугай Монгол хэлээрээ сайн ярьж, бичиж чадахгүй анх ирсэнээ бодвол одоо Монгол ахуй, хэл соёлоо сайн сурсан гээд инээж сууна.

АНУ-д өндөр, том барилгууд харахаас биш миний эх орон шиг уудам тал, сүрлэг уулс байхгүй шүү дээ Монгол улс минь дэндүү сайхан,Монгол хүн болсноороо бахархаж байна гээд хэвлүүхэн ярьлаа. Санхүү, бизнесийн чиглэлээр боловсрол эзэмшсэн түүний зорилго Сайд болох.

Эх орон минь хүчирхэг эдийн засагтай болвол ирээдүйд илүү сайхан хөгжинө дөө гэх Чингүнжавын ВИДЕО ярилцлагыг доор линк дээр дарж үзэх боломжтой.

П.Чингүнжав ВИДЕО ярилцлага

Leave a Reply

Your email address will not be published.