Монгол гэрт амьдардаг Канад гэр бүлийн хөгжилтэй ярилцлага

Европчуудын амьдардаг уудам өрөө тасалгаатай том байшин биш харин нүүдэлчдийн сууцыг сонгон, монгол гэрт амьдрах болсон Канад гэр бүлийн талаар тус улсын CBS хэвлэл мэдээлжээ.

“Хонины эсгийгээр хийж, адууны дэл сүүлээр хийсэн бүслүүр гээд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр энэ гэрийг хийжээ. Энд цахилгаан, ус байхгүй” хэмээн CBS мэдээлсэн байна.

“Энэ бол өнгөрсөн зун Доусон хотод авчирсан Монголын уламжлалт гэр” хэмээн гэрийн эзэгтэй Мелисса Энтони өгүүлжээ.  Дээвэр дээрээ ганцхан цонхтой /тооно/ ч гэрэл сайн ордог хэмээн тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна. 

Тэрбээр нөхөр хүү, зургаан нохой, нэг муурынхаа хамтаар есдүгээр сард энд амьдрахаар иржээ.

“Бид монгол гэрний инженерийн бүтцийг мэдээд ихэд биширсэн. Мөн гэрт амьдрах нь бодит амьдралд, хүрээлэн буй орчинд ойр байлгаж байгааг мэдээд бид гэрт амьдрахаар шийдсэн” хэмээн Мелисса ярьжээ.

Тэдний гэр бүл гэрний дугуй хэлбэрт тохируулсан тавилгатай. Гэр дотор зай гаргахын тулд өдрийн цагаар ор нь сандал болон эвхэгддэг байна. Хүйтний улиралд бэлтгэн нэмэлт эсгийгээр гэрээ дулаалсан бөгөөд гадаа -50 хэмийн хүйтэн байсан ч гэр дулаахан байдаг хэмээн гэрийн эзэд өгүүлжээ.

“Бид гэрийн дугуй хэлбэрт тохируулахын тулд тавилгаа захиалгаар хийлгэсэн. Гэрт өдөрт зайтай байлгахын тулд ороо вандан сандал болон эвхэгддэг байдлаар хийлгэсэн. Шалан доороо зоорь хийсэн” хэмээн Мелисса ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published.