10 жилийн дараа Монголд очиход огт өөрчлөгдөөгүй байсан эргүү үйлдлүүд…

10 жилийн дараа Монголд очиход огт өөрчлөгдөөгүй байсан эргүү үйлдлүүд:

– “Танидаг юм болов уу” гэж эргэлзтэл 20 орчим секунд хүнийг тасралтгүй дээш доош харах, ширтэх

– Лифтэн доторхи хүн нь гараагүй байхад өөдөөс чихэх, тэнэг том тэрэг тулгаж тавиад гарах зам хаах

– Дээшээ явж байгаа лифтэнд суучаад доод давхрын товч улайстал дарах, тэрэндээ ундууцах

– Спийкэр дээр тавичихаад чанга чанга чарлаж, хамаг амьдралаа дэлгэж амьтан хүн эвгүй байдалд оруулах

– Орц, дэлгүүрийн хаалгаар зөвхөн өөртөө зай гаргаж шургаж орох

– Настайгаараа түрий барьж хаагуур ч хамаагүй урдуур чихэх

– Дэлгүүр хэсч байгаа яажиганасан хэмнэлээр гурав дөрвүүлээ хэлхэлдэж хажуугаараа ч хүн зөрүүлэхгүй, өөрсдөө ч газар хороохгүй хайвганах

– Шал өөр юм хийж хийж байжийснаа яг кассан дээр очоод картаа олохгүй түмэн жил цүнхээ ухах

– Наль наль гээд нээх дуутай шуутай заваан бохь зажилах

-“Зөрье” этр гэж хэлэхгүй зүгээр л яах гээд бгаа нь мэдэгдэхгүй биеэ наагаад чихээд байх…

Ер нь бол миний эрхээр чиний эрх хязгаарлагддаг. Нийгэм гэдэг өөрөө та бид бие биенийхээ орон зай, цаг хугацаа, тав тухыг харилцан хүндэлснээр хөгжиж, дэвшиж, амьдарч байгаа хүмүүст нь ээлтэй болж байх ёстой зүйл. Энийгээ ойлгож нэг нэгнээ хүндэлмээр байна шүү, хүмүүс минь!

“Зөвхөн би л болж байвал” гэсэн сэтгэхүйгээр хэзээ ч дараагийн алхам тавигддаггүй юм шүү.

Монголд очоод сэтгэлд нэг тийм итгэл найдвар, гэрэл бэлэглэсэн зүйл бол шинэ үеийн, хорь орчим насны залуус байлаа.

Тэд маань цаанаа нэг өөрийн гэсэн ертөнцтэй, маш гоё эелдэг, харилцааны соёлтой, биеэ зөв авч явдаг, хамгийн гол нь шаардлага тавьж чаддаг ийм боловсон их хотын залуус болжээ.

Олонхидоо дарагдалгүй яг энэ хэвээрээ шинэ үеийг, шинэ Монгол улсыг бий болгоосой гэсэн бяцхан хүсэл, итгэл найдвар өвөртлөөд буцлаа.

Leave a Reply

Your email address will not be published.