Монголд Долларын цалингүй л бол амьдрах арга алгаа

Австрали улсад амьдардаг иргэн зуны хугацаанд эх орондоо ирээд сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ.

Ойрд пост бичээгүйд уучлаарай. Олон жилийн дараа эх орондоо ирээд үнэхээр сайхан байнаа.

Ковид цар тахлаас болж олон орны хил саяхан болтол хаалттай байсан тул гадаадад суудаг зөндөө олон Монголчууд маань энэ жил их харьж ирж байх шиг байна.

Эргээд ирэхэд эх орон сайхан гэдэг шиг билетээ бичүүлснээс хойш хоног тоолон, Хөшигтийн хөндийн шинэ нисэхрүү онгоц ойртох тусам сэтгэл хөдөлж зүрх догдлосоор буусан. Хамгийн инээдтэй нь Сөүл хүртэлх 11 цагийн нислэг гайгүй хурдан өнгөрчихсөн хэрнээ, Сөүлээс Улаанбаатар хүртэлх 3 цагийн нислэг бүр явж өгдөггүй, байсгээл цагаа харахаар 5 мин л өнгөрсөн байгаад байсаншд. За тэгээд хилийн шалганы ажилтны “Монголдоо тавтай морил. Сайхан амраарай” гэдэг үг сэтгэл огшоож байналээ ккк.

Онгоцны буудал дээр цэцэгтэй тоссон ээжийгээ хараад, гэртээ охиныхоо дуртай бүх хоолыг хийгээд хүлээж суусан аавтайгаа уулзаад баярын нулимс урссан шүү. Охиноо ирэхэд эрүүл саруул сууж байгаад нь үнэхээр их баярласан. Би олон жил гадаадад байгаа ч жил болгон харьж ирдэг байсан учраас энэ 4 жил ч янзын урт санагдсан. Ниссэн онгоцонд надаас урт хугацаанд, 6 жил 10 жил хариагүй гэх хүмүүс ч байсан. Тэр хүмүүс маань санасан сэтгэл нь дэвтэж байгаа байхаа.

Монголдоо ирээд гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзаад аав ээжийнхээ төрсөн нутгаар аялаад зөндөө сайхан байнаа. Хөдөө нутаг бол хэвээрээ шахуу л байна. Ийм гоё онгон зэрлэг байгал, уудам хөндий тал, устаж үгүй болоогүй нүүдэлчдийн гайхалтай соёлыг үзэх гэж жуулчид ирдэг байхдаа. Энэ жилийн байгал надад улам үзэсгэлэнтэй санагдах.

Улаанбаатар хот харин 4-хэн жилийн дотор асар их өөрчлөгджээ. Яармаг, Зайсан тийшээ маш их тэлсэн байна, орон сууцны барилга хаа сайгүй, оффисын ганган барилгууд ашиглалтанд орсон, CU сүлжээ дэлгүүр everywhere, шинэ загварын том том машинууд сүлжилдэж, олон гоё үйлчилгээ нэмэгдсэн байна, хашаа нурааснаас тэрүү ногоон байгууламж гэрэл гэрэлтүүлэг нэмэгдсэн мэт, хотын залуучууд ганган, чөлөөтэй, соёлтой гэх мэтээр улам гоё метрополитан хот болж байгаа нь гоё санагдсаан. Зуны Улаанбаатар ч ер нь л тасархай шүү.

Нислэгийн тоо бага болоод тэрүү, бензин шатахууны үнэ өссөнтэй холбоотой юу жирийн үеэс 2,3 дахин үнэтэй байгаа онгоцны билетээ бичүүлээд энэ бүх сайхан мэдрэмжийг авахаар энд тэндээс  ирж байгаа my fellow Mongolians abroad эх орондоо сайхан амраарай.

За тэгээд миний хамгийн их шоконд орсон юм гэвэл юмны үнэ өртөг байлаа. Ус, сүү, ногоо, жимс, өндөг гэх мэт хүнсний бүх төрлийн зүйл, ресторан кофе шоп, эм зэрэг Австрали улсынхаас үнэтэй байна. Дундаж цалинтай залуус маань яаж өдөр хоногийн зардлаа болгож амьдраад байгааг гайхаж л сууна. Өмнө ирэхэд арай ч ийм байгаагүйдээ. Би удахгүй энэ талаар харьцуулсан пост оруулнаа.

Эх орондоо амрахаар ирсэн анхны сэтгэгдлээ би өмнөх постоороо хуваалцсан. Сайхан зүйлс, хөгжиж дэвшиж байгаа юм зөндөө ч саар юмс нэг хоёр ажиглагдана.

Хамгийн их шоконд орсон зүйл маань хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өртөг байсан. Ус аваад уулаа 500 мг 2000 төг = 1$, кофе аваад уулаа 8000 төг = 4$ яг Австрали улстай адилхан үнэтэй.

Энд би Монголын жирийн нэг супермаркетд харсан айл болгон хэрэглэдэг зарим хүнсний үнийг Австрали улсын жирийн нэг супермаркет Вүүлвортсын ижил барааны өнөөдрийн үнэтэй харьцууллаа. Зурагруу нь дарж ороод хараарай. Манайх ойролцоо заримдаа бүр үнэтэй байж таараад байна. Импортын бараа тээвэр энээ тэрээ гээд үнэтэй байгааг ойлгож болох ч Монголдоо үйлдвэрлэдэг, ургуулдаг зүйлс хүнсний ногоо, мах, гурил, сүүн бүтээгдэхүүн, ус зэрэг яагаад ийм үнэтэй байгааг гайхаад байх юм.

Австрали улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цаг = 21.38 Австрали доллар ( 1 AUD = 2150 төг) буюу 45,967 төг. Сарын дундаж цалин татварын өмнө 4000 – 5000 AUD орчим.

Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 420,000 төг (өөр нэг судалгаан дээр 1 цаг = 1904 төг гэсэн байна). Сарын дундаж цалин 966,000 төг буюу 450 Австрали доллар. Австраличуудын 1-2 өдрийн цалин гэсэн үг…

Уулзсан найзуудаасаа ийм өндөр амьдралын өртөгтэй яаж болгож байгааг асуухад найзууд маань улсын, хувийн байгууллагын цалингаараа амьдрах боломжгүй, заавал ямар нэг бизнес хувийн юм хийж байгаагаа хэлж байна. Цалингаараа амьдардаг хүмүүс нь хэмнэж, танаж, өр шир тавьж болгож байгаа гэсэн үг. Хүнээс хоёр гурав дахин их хөдөлмөрлөж байж аятайхан амьдрах нь. Ажиллаж хөдөлмөрлөхөд буруу зүйл байхгүй ч ар гэр үр хүүхэддээ хэдийд нь цаг зав гаргаж, хэдийд нь амарч зугаалж аятайхан амьдрах вэ.

Ийм үед гадагшаа явж амьдрая гэж шийдсэн залуусыг буруутгахын аргагүй. Буцаж ирээд эх орондоо амьдрах зориг нь хүрэхгүй байгаа гадаадад байгаа Монголчуудаа буруутгах аргагүй. Яагаад гэвэл Монголд Долларын цалингүй бол амьдрах арга алга. Энэ миний дараагийн сэтгэгдэл байлаа.

За дараагийн постоороо Монголд ирээд үйлчлүүлсэн газрууд, автобусны жолоочид аймар загнуулснаа бичнээ ккк.

With love,

Masha

Leave a Reply

Your email address will not be published.