Дуучин Д.Энхзул: Манай Монгол хүүхнүүд “нөхрөө шүүгээнээсээ оймсоо олохоо” больтол нь эрхлүүлдэг

Хэнтий нутгаараа овоглож “Хан Хэнтий” чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бүсгүй МУГЖ Д.Энхзул билээ. Түүний хувьд машолон сайхан дуугаараа бусдаас ялгарч өөрийн имижийг бүрдүүлж чадсан.

Түүний хувьд өөртөө ихээхэн анхаардаг гэдэг. Тиймдээ гоо сайхны мэ с за салыг дэмждэг гэсэн. Тэрээр “Хийлгэнэ ээ. Би нөхөртөө хэлээд байгаа.

Мөд удахгүй хийлгэнэ. Гоё нүүрний өргөлт хийлгэнэ.

Хамгийн гол нь жингээ л хэвэнд нь байлгах хэрэгтэй. Би гоо сайхны мэс заслыг 100 хувь дэмждэг. Манай монгол хүүхнүүд өөрийгөө гаргуунд нь гартал нь, нуруугаа бөгтийтөл амьдралынхаа төлөө зүтгэдэг.

Ээж аав, хань ижил, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж зүтгэж нэг өдөр унаад л өгнө, тэгэхэд бүх зүйл өнгөрчихсөн байдаг. Арай дэндүү биеэ хаядаг.

Өөрийгөө заавал анхаарч, өөртөө хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй. Бүх юмыг өөрөө нуруун дээрээ үүрдэг, өөртөө маш их ачааллыг авдаг.

Хүн бүхэн өөрийгөө аваад явж чадна. Тэгэхэд “Энэ чадахгүй ээ, намайг л байхгүй бол өнгөрнө” гээд урдуур нь гүйгээд байдаг.

Нөхрөө шүүгээнээсээ оймсоо олохоо больтол нь эрхлүүлдэг. Нөгөөх нь оймс хаана байна аа гээд л зогсож байдаг. Нөхрөө хооллож эрхлүүлсээр байгаад үдээсээ ч өөрөө үдэж чадахааргүй болгож орхидог. Миний нөхөр тийм биш.

Хэзээ ч өөрийнхөө эд материалыг хүнээс асуудаггүй. Манай хүүхнүүд өөрсдөө эрчүүдээ тийм арчаагүй болгодог. Бүх юмыг нь бэлдээд л.

Зарим хүүхнүүд “Манай нөхөр надаас уйдсан, нууц амрагтай болсон” гэж гомдоллодог. Гэтэл нөхөр нь түүнд дурлаад л, хайрлаад л авч суусан байж таараа шүү дээ.

Уйдахын эхлэлийг өөртөө анхаарахгүй байгаа бүсгүйчүүд өөрсдөө тавьдаг. Хайрт нь байх ёстой байтал ээж нь юм шиг болчихдог. Хайр нь үргэлжийн мөнхөд гоё харагдах , бүр содон сонин байх хэрэгтэй.

Би нөхрөө байнга цочоодог. Заримдаа бүр жаахан охин шиг хувцаслаад зогсож байдаг. Юу вэ гээд л, гэхдээ л “Хөөрхөн байна” гэдгийг байнга хэлдэг. Ханьдаа ээж нь юм шиг байх үе байдаг л даа. Хань минь өргөмөл. Өргөж авсан ээж нь байдаг.

Тийм болохоор заримдаа ээж шиг байх хэрэг надад гардаг. Түүнээс биш байнга үглээд л “Энийгээ гээчихэв дээ. Тэрийгээ мартав, энэ чадахгүй ээ” гээд байх юм бол эрэгтэй хүн дороо уйдна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published.