Би дөнгөж Монголд ирчихээд иргэний бүртгэл дээр очтол “та энэ цонхон дээр биш, тэр цонхон дээр үйлчлүүлнэ үү” гэсэн. Яагаад гэсэн чинь…

21тэйдээ би дөнгөж Монголд ирчихээд л цахим үнэмлэхээ авах болоод Иргэний бүртгэл дээр яваад очсон. Та энэ цонхон дээр биш, тэр цонхон дээр үйлчлүүлнэ үү гэж хэлэхээр нь би Яаж байгаа юм? гэж асуусан Чи өөрийгөө өргөмөл гэдгийг мэдэж байгаа юу? Үгүй гэсэн чинь Чи өргөмөл учраас тэр цонхон дээр очиж үйлчлүүлнэ гэсэн. Тэгээд өөр цонхон дээр нь очсон ээж ард байсан аймар уйлаад л эхэлсэн. Ээж тэнд мэлмэрээд л байсан, би ээжийн хажууд “Зүгээр шдээ ээж. Хоёулаа явж кофе ууя, ингэе тэгэе” гээд ээжийн санааг зовоохгүйг хичээсэн.

Би чинь тэр үед аялал жуулчлалын салбарт ажилладаг. Маргааш нь хөдөө явах байсан, тэгээд л 14н хоног утсаа салгаад явсан. Аялал чинь хүнийг трансанд оруулчихаж байгаа юм, аялалаас өөр юм бодохгүй бас хувийн амьдралаа бүгдийг нь орхиж яваад өөр хүмүүстэй хамт байгаад л. Тэгээд 14н хоногийн дараа хүрч ирэхэд миний уур уцаар, гомдол бүгд алга болчихсон байсан. “Тэгээд яадаг юм, би 21тэйдээ өргөмөл гэдгээ мэдсэн, гэхдээ би хүнээс илүү амьдарсан байгаа байхгүй юу” гэж бодсон. Намайг юугаар ч дутаагаагүй өсгөсөн, гадаадад сургасан, яг төрсөн охин мэт хайрласан, төрүүлснээс өсгөсөн нь гэдэг шдээ. Намайг өргөж авахаас өмнө ээж 2дох хүүгээ алдчихсан бсан, тэгээд том хүүгээ ганцааранг нь өсгөхгүй гээд намайг өргөж авсан юм бналээ.

Би ээжид амьдрал бэлэглээд, ээж ч надад амьдрал бэлэглэсэн л бсан. Би 2017н оны 6н сарын 1нд өөрөө бага хүүгээ алдсан. Одоо 3дах жилийнхээ нүүрийг үзэх гэж бна. Тийм новшийн зүйлийг туулахаараа өөртөө зорилго тавиад үс гэзэг, байгаа орчин, хүрээлэл бүх юмаа өөрчилж эхэлдэг юм бналээ. Хүрээллээ өөрчлөөд эхлэнгүүт намайг өрөвдөлтэй харцаар хардаг хүмүүс байхаа боличихдог. Намайг байгаагаар минь хүлээгээд авчих юм бол би тэр зовлон шаналалаа нээх бодоод бх шаардлагагүй шдээ уг нь. Хүн хажууд өрөвдөөд байхаар улам өрөвдүүлээд л эвхэрчих гээд бдаг байхгүй юу. Өнөөдрийн зэрэгтэй би яагаад явж байна гэхээр ээж маань тэр зовлонг биеэрээ мэдэрчихсэн хүн, тэгэхээр надтай яаж харицахаа мэддэг. Ах маань хүртэл. Манай хамаатан дунд бүгдээрээ л үр хүүхдээ алдаж үзсэн хүмүүс байгаа.

Тэд нар энэ зовлонг мэдэрсэн учраас надтай юуч болоогүй юм шиг л харицдаг, намайг өрөвддөггүй, илүү загинана уу л гэхээс. Нэгэнт өнгөрчихсөн юм чинь одоо яах юм бэ, хатуужилтай байхаас өөр. Би ирээдүйд ээж шигээ хүүхэд өргөж авна, бүр тоочиглочихсон байгаа. Буян хураах гээд хүүхдийн төв сувилал дээр очсон, миний анх очиж бсан газар гэсэн үг л дээ, тэгсэн нээх хөөрхөн бандайсан 3н сартай жаахан юм бсан. Одоо улам л царайлаг болоод байгаа хааяа очиж хардаг юм. Хэн нэгний дутуу хайрласан хүүхдийг илүү хайрлах хүн гарч ирдэг л юм бналээ. Эхний амьдрал нь бүтээгүй хүүхдэд гэр бүл бэлэглэх ээж шиг минь агуу зүрхтэй хүмүүс олон байгаасай.

choirongoo

Leave a Reply

Your email address will not be published.