Энд 30-50 саяд зарагдаж байгаа машин тэнд хэд байна гээч!

Жадамбаагийн Отгонбаяр:

“Өнөөдөр Монголд амьдарч байгаадаа их гутарлаа. Солонгосын машины зах дээр анх удаа очив. Энэ харагдаж байгаа машинууд 2014-2022 оны машинууд 6-14 саяын төгрөгний хооронд үнэтэй.

Монголд эдгээр машиныг 3 нугалж 30-50 саяд авна. Монголчуудын цалин хэд билээ!!! Банкны хүү хэд билээ банк бусын хүү хэд билээ!!! Гэтэл гаалийн татвар нь 10-25 сая төгрөг ба түүнээс дээш авдаг! Ядарсан ард түмэндээ машин унах эрхийг нь төр нь дарамтлахаа боль!

Монголчуудад он залуу хямд машин унуулах тал дээр дуустал явна!! Хүмүүс унасан усанд живсэн мөргөлдсөн машин оруулж ирж байна!!! Эсвэл японыоос буруу рультэй машин оруулж ирж гүйцэж түрүүлэх гэж жилд 1000 хүн мөнх бусыг үзүүлж байна!

Сангийн сайдаа та энэ асуудлыг анхааралдаа авна уу? Бид үсрээд 1 сая машин авна. Он заагаад татварыг нь 90% тэглэж өгөх тал дээр саналаа энд заавал бичнэ үү? Хүн бүр харна шахна шаардана.

Хуучин машин авсан хүмүүс сэлбэг авч дүндээ дүн болдог. Ийм хожуу мэдсэнд уучлаарай Дарга нар төрийн мөнгөөр 2022 оны машин унадаг. Дарлагдсан ардууд Да хүрээгээс 30 саяаар 7 саяын машин 3 нугалж авмааргүй байна.

Гаалийн байцаагчид бүх ченжүүдээс татаас авдаг авилга авдаг шүү сайдаа нэмж хэлэхэд 10 саяын татварыг 4 болгоод кармаандаа 1 сая өөрчлөх үү?” хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published.