Гадаад иргэн: Монголчууд уулзалтаа болилоо гэж хэлэхгүй утсаа салгаад алга болчихдог

Гадаадын сайт дээр “Монголд амьдрахад ямар байдаг вэ” хэмээх асуултанд гадны иргэд хариулжээ.

“Би 3 өвлийг өнгөрөөгөөд байна. Би жил биш өвлийн улирлаар нь тоолох дуртай. Учир нь өвлийн улирал их удаан өнгөрч байгаа мэт санагддаг. Би төслийн менежмент дээр ажилладаг.

Халамцуу хүмүүс намайг хаанаас ирснийг асуудагыг эс тооцвол Монголчууд ерөнхийдөө давгүй гэж боддог. Хэт үндсэрхэг нөхдүүдтэй одоогоор таараагүй л байна. Ерөнхийдөө хөгжилтэй, бас шударга гэж бодож байна. Тэд Приус машинд дуртай.

УБ хот сааралтсан агаарын бохирдолтой бол харин хөдөө нутаг нь сайхан. Машинд суугаад 8 цаг явж үзэхээс нааш тэр тал нутаг хэр өргөн уудам болохыг мэдэх боломжгүй тийм цэлгэр нутаг бий дээ.

Давуу тал гэвэл амьдрахад аюулгүй. Бас байгаль нь их сайхан шүү. Ялангуяа зуны улиралд хамгийн сайхан газар гэж хэлж болно. Кино нь англи хэл дээр гардаг. Хуушуур, банштай шөл нь гоё. Инээмсэглэсэн хүмүүс, татвар бага, эрүүл мэндийн үйлчилгээ сайтай.

Сул тал гэвэл өвөлдөө маш хүйтэн. Шинэ жимс, ногоо олоход хэцүү. Хэтрүүлэн уудаг хүмүүс ихтэй. Ядуурал болон хямрал, өрсөлдөх чадваргүй ЗГ. Санхүүгийн хямрал манай найзууд болон танилуудад нэлээн нөлөөлж байна даа.

Сонирхолтой зүйлс гэвэл бүх машин нь такси. Нэг бол том жип эсвэл приус л байдаг. Сарын эцэст цалин буухад хүн бүр саятан болдог. Үсээ засуулахын тулд зөв өдрөө сонгох талаар ламаас зөвлөгөө авдаг. Байгальд ойрхон амьдардаг мөртлөө гармагцаа хогоо хаа сайгүй хаядаг. Хотын чимээнээс гарч хөдөө явсан мөртлөө хөгжим чанга орилуулдаг. Хэдэн Монголчуудыг цуглуулчихвал тэгээд нийлээд дуулаад эхэлнэ.”

2.

Байгаль нь үнэхээр гайхалтай. Бие биендээ туслах нь олонтаа. Хүссэн газраа буудаллаад амарч болно. Амьтдыг янз бүрийн торгүйгээр байгаль харах боломжтой. Би бас Монголын урлаг, зарим төрлийн дуу хөгжимд дуртай. Хэрэв хэн нэгний хөлөн дээр санаандгүй гишгэвэл гар барьдаг.

Би хоолонд нь тийм ч дуртай нэгэн биш. Агаарын бохирдол бас хэцүү. Ядуурал нүдэн дээр байдаг. Бичигдээгүй хууль ихтэй. Итгэж эсвэл найдаж болохгүй хүмүүс бас нэлээн бий. Уулзахаа больсон гэдгээ урьдчилж утсаар хэлэлгүйгээр зүгээр л утсаа салгаад олон цагаар хүлээлгэдэг.

УБ хотын хувьд санамсаргүй тааралдсан зарим хүмүүс бүдүүлэг, тэвчээргүй байсан нь гайхшрал төрүүлсэн. Жишээ нь Монголд ирээд онгоцны буудал дээр зураг авч болох уу гэж асуудал албаны хүн нь “ҮГҮЙ” гэсэн дээ. Тэр нь бараг үндэсний аюулгүй байдалд нь халдах гээд байгаа юм шиг л…”

3.

“Би Монголд 10 жил болж байна. Монгол гэр болон майхан хийдэг. Хүмүүс нь дажгүй боловч суурь боловсрол нь дутмаг. Монгол улс бол түүхээрээ бахархадаг түүхэн улс. Хөх тэнгэртэй. Гэхдээ бохирдол ихтэй, авилга ихтэй, зарим нэгэн хэт үндсэрхэг нөхдүүд бий.

Том боловч хоосон нутаг гэх юм уу даа. Энэ нь надад таалагддаг. Нэг хот, нэг үндэстэн, хоёр улирал. Авилга бол үнэхээр хэцүү. Хэдийгээр хууль байдаг хэдий ч ямар ч зүйл байх ёстойгоороо болохгүй. Хүйтэн гэхдээ хэт хүйтэн биш. Дэлхийн асуудлаар тэр бүр сонирхоод байдаггүй.”

“Би 5 жил орчим болсон. Өмнө нь энэ улсаар аялаж байсан. Ихэнх хүмүүс нь дажгүй шүү. Би хүмүүстэй харилцахдаа боловсролтой байж хүндэтгэлтэй байхыг хүсдэг. Тиймээс дажгүй санагддаг байх л даа.”

Leave a Reply

Your email address will not be published.