Амстердамын Ягааны гудамжаар аялаж үзсэн Монгол залуугийн сэтгэгдэл

4 жилийн өмнө нэгэн хотын төвд орой найзуудтайгаа хамт жаахан ганц нэг юм ууж шоудчихаад, ганцаараа халамцуухан гэрийн зүг архиа гаргангаа алхаад явж байв. Манай гэр хотын төвөөс холгүй болохоор алхангаа, бага ч гэсэн архины үнэр танараа арилгах санаатайгаар алхсан юм. Хэдийгээр би насанд хүрсэн ч гэлээ гэрлүүгээ согтуу орж үзээгүй, хааяа нэг баяр ёслолоор хүртэл уучихаад гэрлүүгээ орохдоо аль болох уусан юмаа бага ч гэсэн гаргачихаад орохыг хичээдэг. Аав маань хэдийгээр юм хэлдэггүй ч, би айхгүй ч гэсэн аягүй гэгчээр ааваасаа нэг л айгаад байдаг юм.

За энэ ч яах вэ хэхэ, тэгээд Улаанбаатар зочид буудлын урдуур алхаад явж байтал хажуугаар хоёр хүн өнгөрөх шиг болов. Би ч тоолгүй хажуугаар нь л гараад явлаа. Тэгтэл ардаас нэг юм асуух шиг боллоо, би сайн сонссонгүй, эргэж хараад айн гэсэн чинь –Яриа байна уу? гээд хоёр бүсгүй асуув. Айн, гээд би дахиад лавлав. –Яриа байна уу? гээд дахин асуув. Би –Байхгүй ээ, байхгүй гээд цааш явав. Сүүлд бодоод байхад биеэ ү.нэ.л.эгч нар байсан юм билээ. Тухайн үед би костюм энэ тэр өмсчихсөн бас ч гэж мөнгөтэй байрын гадна талаасаа харагдсан юм болов уу гэж бодоод инээд ч хүрэв.

2013 онд Тайландад аялах байхдаа Патаяа хотод оччихоод үнэндээ шоконд оров. Хүмүүс надаас хэрэв –Патаяа хотын анхны сэтгэгдэл чинь юу вэ гэж асуувал, миний санаанд одоо хүртэл хадаатай нэгэн дүр зургийг хэлнэ. Патаяа руу очих гээд автобусанд суух гээд байж байтал автобусны буудал дээр нэгэн европ өвгөн залуухан тайланд эрийг хөтөлчихсөн явж байв. Ер нь тайланд гэлтгүй зүүн өмнөд азийн орнууд ижил хүйстэн, трансжендэр, lady boy, биеэ үн.э.лэгч гэх мэт хүмүүс ихтэй. Аялаж байсан хүмүүс ер нь энэ талаар мэдэх байх.

Тэр тусмаа Тайланд бол иймэрхүү хүмүүс, с*кс аялал жуулчлалын дэлхийн томоохон бүс нутгуудын нэг. Тайландын засгийн газар ч үүгээрээ жуулчдын зарим хэсгийг татаж, тэдний мөнгийг саадаг болов уу. Патаяа-гийн далайн эргийн ойролцоо зогсох биеэ үн.эл.эгч бүсгүйчүүдийг хараад, дээрээс нь би Walking Street-ийг хараад үнэндээ л соёлын шоконд орсон. Соёлын гэх нь ч бас арай зохимжгүй байх. Гэхдээ хэлэх гээд байгаа санааг минь ойлгосон байх. Walking Street-ээр явж байхдаа зугаа цэнгэлийн тэр хэсгийг хараад хөөх гээд л ангайгаад, гайхах сониучирхах зэрэгцэн явсан.

Аялал дууссаны дараа монголд ирчихээд дотроо –Ер нь монголд нууцлагдмал байдалтайгаар тэгэхдээ тэргүй байдаг зүйлийг нэг мөсөн ил болгоод, иймэрхүү гудамж энэ тэртэй болгоод, тэр биеэ үн.эл.эгч гэдэг хүмүүсийг нь бүртгэлжүүлээд, Амстердам эд нар шиг болгочихмоор юм гэж бодсон. Одоо бодоод байхад тухайн үед би тун гэнэн, тэнэг, өнгөцхөн бодолтой байж дээ.

Энэ жил европоор аялаж байгаад Амстердамыг үзэв. Тэр дундаа би дэлхийд алдартай улааны гудамжыг нь сонирхох хүсэлтэй байв. Жуулчид ер нь зайлшгүй л тэр гудамжуудыг сонирхдог. Тэнд очлоо гээд заавал биеэ ү.нэ.л.эгч худалдаж авна гэсэн үг биш, ихэнх хүмүүс голдуу үзэж харах гэж очдог. Би ч мөн тэр зарчмаар очсон. Ингэж сайн тайлбарлахгүй бол аягүй бол энэ тэмдэглэлийн дараа намайг биеэ үн.элэ.гч авдаг гээд хүмүүс буруугаар ойлгочихно хэхэ. Би биеэ үн.эл.эгч аваагүй шүү гэдгээ хэлэе. Зарим хүмүүс тоглоом, шоглоом хийх, юмыг мушгих дуртай болохоор зориуд ингэж би хэллээ шүү. За үргэлжлүүлэе…

Амстердамд өдөржингөө алхаж гол гол үзэх ёстой зүйлсийг ерөнхийд нь үзчихээд оройн 21 цагийн орчим улааны гудамж руу нь очлоо. Хүмүүс ч тэр гудамжаар пиг дүүрэн байв. S e.x Shop-ууд, нөгөө элдэв хольцтой Coffeeshop-ууд (юуны хольцтойг нь дурдаад яах вэ, өөрсдөө интернэтээр ороод үзээрэй, аягүй бол буруу зүйлийг олон нийтэд сурталчилсан ялд унана хэхэ), баарнууд, по.но кино худалдаалдаг дэлгүүрүүд, нү.ц.гэн хүмүүсийг кабинд үздэг үйлчилгээ, тэгээд хамгийн гол үзмэр болох шилэн хаалганы цаана байх биеэ үн.эл.эгч нар. Би ганцаараа явж байсан болохоор элдэв юм уух хүсэл байсангүй, зүгээр л алхаж харангаа орчиныг харах төлөвлөгөөтэй байв. Ганцаараа явж байгаад жишээ нь архи, пиво энэ тэр уугаад нэмээд элдэв зүйлсийг сонирхвол хяналтаа алдчихна, хэрэв хяналтаа алдчихвал хэн ч намайг харж хандахгүй учраас аюулгүй байдлаа бодоод зүгээр л эрүүл ухаанаар сонжив. Гудамжаар нь явж байтал нэг газарлуу учиргүй хүмүүс оочирлоод шаваад ороод байв, юу юм бол гээд сонирхоод очтол 1 минут нь 2 еврогийн үнэтэй нү.ц.гэн хүмүүсийг кабин дотроос харах үзвэр байв. Бүх л жуулчид тийшээ орж сонирхож байлаа. Би ч орж үзэхээр шийдэв. Нү.ц.гэн хүмүүс гэдэгт нэг эмэгтэй, 2 эмэгтэй, эрэгтэй эмэгтэй, 2 эрэгтэй, эрэгтэй гэсэн сонголтуудаас сонгон харж болно. Би мэдээж эрэгтэй хүн харах сонирхол байсангүй, тийм учраас нэг эмэгтэй гэсэн кабин руу нь ороод суулаа. Кабин руу ороход миний кабины гэрэл асаалттай байсан бөгөөд шилний цаана нэгэн үзэсгэлэнтэй, гоолиг биетэй, нү.ц.гэн бүсгүй бүжиглэнгээ бүх зүйлээ кабины урдуур үзүүлж байв. Кабин тус бүрт нэгэн мөнгөний автомат машин байх бөгөөд тийшээгээ 2 евро хийхэд 1 минутын цаг гарч ирж, кабины гэрэл унтрав. Кабины гэрэл унтарсан нь тэр хүн мөнгөө төлсөн гэсэн үг. Харанхуй кабинууд руу бүсгүй ээлжлэн очиж, шилний цаанаас бүжиглэв. Удалгүй 1 минут ч дууслаа, гэрэл ч асав, би шууд л гарлаа. Дахиж сунгаж мөнгө төлөх хүсэл байсангүй.


Тэндээс гараад цааш S.e.x. shop-уудыг сонирхов. Янз бүрийн л сонин хачин, сонирхолтой, заримыг нь хараад инээд хүрмээр ч зүйл байв. Дэлгүүрээс гараад гол үзмэрүүд болох биеэ ү.н.эл.эгч нарыг харахаар шийдэв. Маш олон шилэн хаалганууд байсан бөгөөд тэр бүр дотор нь ази, европ, африк тивийнх болов уу гэмээр олон эмэгтэйчүүд байв. Тэдний зургийг авах ер нь хориотой бөгөөд хэрэв зургийг нь авбал маш их уурлана, дээрээс нь камер, утсыг чинь булааж аваад эвдэх, шидэхэд гайхаад байх зүйлгүй. Тийм учраас зургийг нь авах гэж оролдоод хэрэггүй шүү гэж зөвлөе. Хүмүүс ганц нэг зургийг нь дарж л байгаа харагдсан, гэхдээ бусад хүмүүс энэ үйлдэлд нь дургүй байгаа нь надад анзаарагдаж байлаа, бас тэр шилэн хаалганы цаана байх хүн хэдийгээр биеэ үн.эл.эгч ч гэлээ, бас л хүн шүү дээ, тийм учраас хүнийг бас хүндлэх нь зүйн хэрэг. Иймэрхүү шилэн хаалга тухайн хэсгийн гудамжаар дүүрэн байв. Залуухан бүсгүйчүүд, бүр настай авгай нар, тарган, туранхай, махлаг, царайлаг, царай муутай, трансжендэр, ижил хүйстэн, гоолиг гээд л янз бүр. Өмнө нь интернэтээс энэ гудамжны талаар уншиж байхад нэг биеэ үн.элэг.чийг худалдаж авахад 15 минут нь 50 еврогийн үнэтэй гэсэн байв.

Би нилээн тэр хавиар явж бараг бүх биеэ ү.нэ.лэгч нарыг нь ажив. Шилэн хаалганы хажуугаар өнгөрөх бүрт тэд хүмүүсийг шилний цаанаас хуруугаараа тогшиж, дохио зангаагаар дуудаж, нааш ир ороод ир хэмээж байв. Би яг л дэлгүүрт явж байгаа, бараа сонгох гэж байгаа хүн шиг санагдав. Гол нь тэр бараанууд нь хүн байв. Гудамжийг сайн анзаарвал хаа нэг буланд зүгээр л хүмүүсийг ажин зогсох ганц нэг залуус харагдана. Миний бодлоор тэд security маягийн хүмүүс нь байх шиг санагдсан. Гудамжинд хэсэг бүлгээрээ яваа согтуу европ залуус харагдав. Нэг нь биеэ үн.эл.эгч авсан бололтой, би чадсаан, би биеэ үн.эл.эгч авсан гээд шал согтуу орилж явав.
Хүмүүс дунд биеэ үн.эл.эгч авч байгаа хүмүүс ч цөөнгүй байв. Бусад хүмүүс ч тэр хүмүүсийг нэг их тоохгүй байв, зарим жуулчид л харин гайхаад л хараад байсан. Би ч бас. Алхаад явж байтал нэгэн шилэн хаалганаас 3 бүсгүй гарч ирэв. Нэг нь биеэ үн.эл.эгч, нөгөө хоёр нь үйлчлүүлэгч нар нь. Үйлчлүүлсэн 2 бүсгүй баярлалаа, баярлалаа гэсээр гарч явж байв. Анзаараад байсан чинь голдуу захын мухрын нуугдмал, хөл хөдөлгөөн багатай хэсгийн байршилтай биеэ үн.эл.эгч нарын хэсэг рүү нь биеэ үн.элэ.гч нарыг авахыг хүссэн хүмүүс илүү очиж байх шиг харагдсан. Магадгүй тэд бусдаас ичдэг юм болов уу. Нэг их олны нүдэнд өртөхгүй байхыг хүсдэг байх. Бизнест байршил маш чухалтай адил энд ч бас байршил чухал юм байна даа гэж бодов. Нээрээ ч бас нэг төрлийн бизнес юм даа.

Нэг үйлчлүүлэгч гарч байхад, дараагийнх нь зөрөөд орж байв, зарим нь бүр байнгын үйлчлүүлэгч нар байдаг байхдаа гэж бодов. Шилэн хаалганы цаана байсан биеэ үн.эл.эгч ажил нь тарж байгаа бололтой, энгийн хувцас өмсөөд гараад явав. Олны дунд ороод явахад хэн ч тэр бүсгүйг хараад биеэ үн.эл.эгч, ийм ажил хийдэг гэж бодхооргүй. Энгийн жирийн л нэгэн бүсгүй надад харагдав. Удалгүй алхаж явтал нэгэн байшингийн хоёрдугаар давхарт нь маск зүүсэн бариу өмдтэй цээж нү.ц.гэн булчинлаг хоёр залуу бүжиглэж, хүмүүсийг ороод ир гэж дуудаж байв. Ижил хүйстэнүүд юм болов уу, эсвэл эмэгтэйчүүдэд үйлчилдэг юм болов уу, эсвэл аль алинд нь уу гэж бодсоор дотор муухай оргимоор санагдав. Тэр хавиар үзэж сонирхож яваа над шиг эрэгтэй жуулчид ч тэднийг хараад тааламжгүй байгаа нь царайнд нь илт байв. Надад л лав сэжгийн санагдсан.

Тэгээд бодлоо л доо, эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг яах вэ харахад тийм сэжгийн мэдрэмж төрдөггүй, эмэгтэй хүмүүс нь эрэгтэй хүнийг харахад бас тэгдэг байх, харин эмэгтэй хүн эмэгтэй хүнээ ийм байдлаар харахад юу гэж бодогддог бол оо. Оройжин тэр хавиар алхаж байхдаа дотроо –Монголд ямартай ч ийм төрлийн зүйлс ёстой байж болохгүй гэдэг байр суурьтай болов. Өмнө нь Амстердамыг үзээгүй байхдаа заза монголын биеэ үн.эл.эгч нарыг нэг мөсөн бараг шулуухан ийм болгоод шинжилгээ энэ тэрэнд нь хамруулаад, татвар авчихмаар юм гэж бодож байснаа бодохоор л ичив. Бидэнд ийм зүйлс хэрэггүй гэж би хувьдаа хатуу байр суурин дээр зогссон. Ил болон далд аль ч хэлбэрээр байж болохгүй.

Нэг талаар иймэрхүү үйлчилгээ, бизнес байгаа нь эрэлт нь бий болохоор тэр байх. Иймэрхүү гудамжууд дэлхийн бараг бүхий л томоохон хотуудад том жижиг цар хүрээтэйгээр бий. Зарим нь хуулийн дагуу, зарим нь хууль бусаар. Интернэтээс зарим нэгэн мэдээллийг харж байхад европын зарим хүүхнүүд африкт очиж бас иймэрхүү үйлчилгээ авдаг гэсэн. Австрийн Вена хотод саяхан хийсэн сүүлийн аяллын үеэр метронд суух гээд өглөө явж байхдаа метроны буудал дээр байх үнэгүй сонинг замдаа гарчиглая гэж бодоод харж байтал нэгэн зар байв. Утга нь манайд шинэ ази охин, шинэ бүсгүйчүүд ирлээ гээд хаяг, утастайгаа зарууд харагдав. Арай үгүй байлгүй дээ гэтэл яах аргагүй тийм байв.

Мэдээж тэдгээр зарууд нь биеэ үн.эл.эгч нарын тухай байв, миний хамгийн гайхсан зүйл нь бүр нийтийн сонин дээр ингээд байршуулж байна гэдэг нь байсан. Эсвэл зүгээр л массаж байсан юм болов уу? Хөгжилтэй гэх орны иргэд хэт их хөгжил ярих, тэмүүлэхийн хэрээр зарим талаар хөгжил гэж ойлгоход хэцүү олон зүйлстэй. Тэрийг нь шүүж тунгаалгүйгээр зарим орнууд шууд хуулбарладаг. Бид харин тэгэж болохгүй, бид юуг бусдаас суралцах суралцахгүйгээ өөрсдийн онцлог шинжиндээ тааруулж сонгох хэрэгтэй. Үнэхээр бидэнд таалагдахгүй, тохирхооргүй зүйл байвал хичнээн мундаг зүйл байлаа гээд бид хүлээж авах хэрэггүй, энэ бол бидний амьдрал, соёл. Тийм учраас юуг яаж хийх, хүлээж авах нь бидний хүсэл, эрх.

Монголд өнөө цагт далд хэлбэрээр, за даа бараг далд ч гэж хэлэхэд хэцүү хэлбэрээр биеэ үн.эл.эгч нар байдаг, нөгөө талаар тэднийг худалдаж авдаг хүмүүс байдаг болохоор энэ бизнес тогтвортой байдаг байх. Бид зурагт, сонин, интернэтээр өчнөөн л энэ талаар сонсдог, шүүмжилдэг. Жишээ нь шөнийн толь гээд нэвтрүүлгээр хааяа гарч л байдаг. Бид үүнийг яаж зогсоох вэ. Зүгээр хараагаад, тэр хүмүүсийг зүхлээ гээд асуудал арилах уу? Үгүй л болов уу.Эцэст нь дэлхийн бусад оронд с*кс аялал жуулчлал хөгждөг л юм байгаа биз, энэ төрлийн жуулчид очдог л юм байгаа биз, харин манайд хэзээ ч жуулчид ийм санаа өвөрлөж ирэхгүй байлгах, тийм төсөөлөл бодол толгойд нь оруулахгүй байх тал дээр бид анхаарах хэрэгтэй. Жуулчид манай орны сайхан байгаль, соёл, зан заншилыг үзэж мэдрэх гэж ирдэг байхаас бус с*кс аялал жуулчлалын сонирхолоор ирдэг байх ёсгүй. Тийм уур амьсгалыг бүрдүүлэхгүй байх, бүрдсэн хэсгийг нь бид хоорондоо ярилцаж, арга хэмжээ авч арилгах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.