Сураг алдарсан дуучин BX Америкд маникюрчинаар ажиллаж байна

Дуучин BХ “Нью стар” студийн төрүүлсэн од яах аргагүй мөн. BХ гэсэн содон нэртэй бүрх малгай өмссөн хөөрхөн хүү өвөрмөц үг аятай дуу дуулж гэнэт гарч ирсэн нь тухайн үедээ яах аргагүй шинэлэг байж, үнэхээр тэсрэлт болсон.

Тэр хэрээр BХ-ийн дуу хүмүүст хүрч, залуус нэг үе BХ-ээр амьсгалж байсан. Харин дуучин BХ нялх оддын дайрдаг өвчнийг тойрсон ганц од. Хэвлэлийнхэнтэй ний нуугүй ярьж, өнчин өрөөсөн өссөнөө, өсгөж хүмүүжүүлсэн эмээ өвөөгөө, ээж нь Чехэд ажилладгаа ярьдаг, хуурамч баг зүүдэггүй.


Охид бүсгүйчүүдийн шүтээн болсон BХ-ийг эргүүлдэх охид бишгүй байсан. “My Love” “Амьдрал өөрөө саак юм даа”, “Хамгийн гоё нь би залуу байна” гэж дуулсаар BХ сонголтоо хийж “Айр маркет”-эд ажилладаг дүрлэгэр хөөрхөн нүдтэй бүжигчин бүсгүй О.Үентэй гэрлэсэн.

О.Үенгийн найз залуу, том охиных нь аав охиноо мэндэлж амжаагүй байхад автомашины ослоор а.м.и.а а.л.д.с.а.н гунигтай явдал болсон юм билээ.
Удаан ганцаараа явсан О.Үен BХ-ийг араасаа нэлээн сайн гүйлгэж байж дотноссон гэдэг. Б.Ангирмаа “BХ-ээ чи үнэхээр бест сонголт хийсэн. Чамайг би ийм ухаантай, амьдралын төлөө зүтгэдэг залуу гэж мэдээгүй. Орчин үед ийм залуу ховор шүү” гэж магтсан удаатай.


Ер нь BХ амьдралаа өөрөө босгож, бүтээсэн Монгол мөрөөдөл болсон залуусын нэг. Эхнэртэйгээ хамтдаа 2013 оноос “Air Agency LLC” агаарын тийз борлуулагч компанийн захирлаар ажиллаж БХ нь дуугаа дуулж, Зайсанд байртай, гурван хүүхэдтэйгээ амьдарч байсан.

Харин БХ тоглолтын орлогоо хүмүүст з.а.л.и.л.у.у.л.а.н алдаж, билетийн касс нь дампуурснаар тэд Америкт амьдрах болсон билээ.

Одоо BX-ийн дууг үгүйлсэн фэнүүд нь “Нэг л өдөр BX шиг сураггүй алга болчихно шүү” гэдэг үг хүртэл гаргаад байна. BX Америкт, Чикаго хотод гоо сайхны салонд ажилладаг.

Сурсан бүхэн эрдэм гэж өдөр Монголдоо ирэн дуугаа дуулж, бизнесээ эхлүүлэх цаг удахгүй ирнэ биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published.