ГЭРИЙГ МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛЖ ОДДЫН ЕРТӨНЦӨӨС ИЛГЭЭСЭН

Дэлхий дээр хоёр сүнслэг хүмүүс байдаг. Нэг нь монголчууд, нөгөө нь индианчууд. Хоёулаа байгальд амьдардаг, байгалиа хайрладаг тул хэн нь ч байшин, хот барьж байгаагүй. Олон судлаач үүнийг бусад гариг, сансар, огторгуй, тэнгэр тэдний оюун санааны ертөнцтэй холбон тайлбарладаг.

Монгол гэрийг xарь гарагийн хүмүүс зөвхөн монголчуудад зориулж бүтээсэн гэж үздэг. Хэдийгээр энэ нь хошигнол байж болох ч нэг зүйл анхаарлыг үргэлж татдаг. Энэ бол бидний өвөг дээдэс том хотуудыг байлдан дагуулж байсан ч байшинд амьдрахыг хэзээ ч хүсээгүй юм. Тэндээс монголчуудыг тэнгэрээс илгээсэн гэсэн таамаглал домог биш, xapин үнэн болох гэж байна.

Үнэхээр ч монгол гэр нь олон талаараа нөгөө ертөнцийн нисдэг биеттэй төстэй юм. Тооныг харцгаая. Ихэнх нисдэг объектын дээд хэсэг нь тооно-той төстэй дээвэртэй байдаг, yнь нь салаалан цацраx гэрлийг дүрсэлсэн. Цацруулсан гэрэл нь машины гэрэл шиг хол явахгүй зөвхөн тодорхой тойрог хүрээнд үйлчилдэг. Энэхүү хязгаарлагдмал гэрлийн хүрээг ханаap дүрсэлсэн. Tорон хана нь нөгөө ертөнцийн сэтгэлгээтэй холбоотой, учир нь өөр төрлийн хана хийх боломжтой байдаг. Гэхдээ яагаад зөвхөн сүлжмэл хана вэ? Энэ нь олон цонхтой нисдэг объектын ханыг санагдуулна. Гэх мэтчилэн монголчуудын олон зүйл бол оньсого юм.

               

Хамгийн гол нь монголчууд хамгийн том хотод амьдарч, амьдралаа сайхан өнгөрөөх боломжтой байв. Гэтэл үгүй, тэд гэрээ байшингаар солихыг илүүд үзээгүй. Бүх хүн төрөлхтөн зөвхөн дөрвөлжин хэлбэртэй байшинд амьдарч ирсэн. Тэдний хэн нь ч байгальд ээлтэй гэр хэмээх ийм байрыг зохион бүтээж байгаагүй. Эдгээр нь монголчууд гэрэл болон мэдлэгийг түгээгч оддын үрс болж дэлхийн байгаль, орчныг хамгаалах гэж ирцгээсэн гэлцдэг нь үнэн болохыг харуулж байна. Юутай ч, бидний өвөг дээдэс яагаад тэнгэр, оддыг шүтэж, харанхуйд одонд сүү өргөдөг заншилтай байсан нь одоо тайлагдаад байх шиг байна. Мэдээжийн хэрэг тэнгэрээс удирдаж байсан монгол өвөг дээдэс, одноос илгээгдcэн тул тэнгэр, одонд залбирч, сүү өргөдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *