ГОЁ МЭДЭЭ: 12 настай Н.Дашням охин 3 жил өнжсөн хөх аргалаар хүж, бордоо хийж байна

Дундговь аймгийн долдугаар ангийн сурагч Н.Дашням охин эх байгалийнхаа бүтээгдэхүүнийг ашиглаж, өөрөө оролдсоор хүж, эко бордоо хийж сурчээ. Ингэхдээ тэрээр эмээтэйгээ хамт аргалд явж, 3 жил өнжсөнийг нь ялгаж таньж чаддаг болсоноор өөрийн бүтээлдээ ашиглах болжээ. Аргалын утаа нь бактер, вирус устгах чадалтай, цаашлаад тархи амрааж, тайшруулах үйлчилгээтэй гэнэ. Н.Дашням охин өглөө нь аргалаа түүж ирээд, өдөржин хүжээ хийдэг бөгөөд өдөрт 200-300 ширхэг хүж хийдэг байна.

Бяцхан биендээ баймгүй хөдөлмөрч Н.Дашням охин удахгүй өөрийн “Дашаа” брэндээ гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ зарах гэхээсээ илүү “аргалаар ийм зүйл хийж болдог юм шүү” гэсэн мессежийг хүмүүст хүргэхийг зорьжээ.

Leave a Reply

Your email address will not be published.