134 см хөлтэй Монгол бүсгүй дэлхийн “ХАМГИЙН УРТ ХӨЛТЭЙ ЭМЭГТЭЙ”-ээр шалгарчээ

Түүнийг Будын Рэнцэнхорлоо гэдэг. 2 метр 6 см өндөр энэ бүсгүй дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйгээр шалгарчээ. Түүний хөлний урт нь 134 см 11 мм гэнэ. Тэрээр Америкийн Чикаго хотод амьдардаг. Нуруулаг төрсөн нь удам дамжжээ. Рэнцэнхорлоогийн аав нь 208 см бол ээж нь 185 см өндөр аж.


Ийнхүү энэ бүсгүй Америкт од болж Монголын нэрийг гаргаж байна. Рэнцэнхорлоо 1-р ангид орохдоо 168 см өндөр буюу ангийнхаа багштай нуруугаар чацуу байжээ. Тэрээр “Өсөлт түргэн явагдсан тул таарах хувцаснаас эхлээд олон бэрхшээл гарсан. 15 наснаасаа эхлээд би өндөр нуруу, урт хөлөндөө дасаж эхэлсэн.


Бүр бахархдаг болсон. Би хөлийг маань улам урт харагдуулдаг өндөр өсгийт, богино шорт өмсөх дуртай. Урт хөл маань намайг улам ч гоё харагдуулдаг” хэмээжээ.

Рэнцэрхорлоогийн гэр бүл Монголоос Солонгост дараа нь Америкт шилжин суурьшжээ.

Leave a Reply

Your email address will not be published.