ДЭЛХИЙ БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛ БҮСГҮЙТЭЙ ГЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Цахим ертөнцөөр хэсүүчилж явахад “Монголын бүсгүйтэй гэрлэх хэрэгтэй юу” гэдэг гарчиг нүдэнд эрхгүй содон харагдсан. Монгол эмэгтэй хүн бүр миний адил зогтусах биз. Монгол бүсгүйчүүд хэний анхаарлыг ийн татаж, хил хязгааргүй мэдээллийн ертөнцөд биднийг аль талаас нь сонжин бичиж, үүнийгээ түгээж байна вэ? Эхний асуултын хариу бол Монголын талаарх мэдээ мэдээллийг орос хэлээр нийтлэн түгээдэг “mongolnow.com” сайт. Сэтгүүлчид нь оросууд байна билээ, ороод үзээрэй. Нэгэн залуу “Гэрлэх хэрэгтэй юу, үгүй юу” хэмээн Сократаас асуужээ. Хариулт нь “Аль ч хувилбарыг сонгосон чи харамсах болно” гэсэн байдаг. Ийм оршилоор эхэлсэн “Монгол эмэгтэйтэй гэрлэх хэрэгтэй юү” гэсэн асуултад орос сэтгүүлч ямар хариулт өгсөн гэж бодож байна?

Монголын ард түмэн Азийн бусад үндэстэнээс сэтгэлгээний хувьд ихээхэн ялгаатай. Арай илүү европжуу гэж хэлж болно. Үүний шалтгааныг 1970-аад онд ОХУ болон Европод их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүмүүсээр тайлбарлаж болох юм.

1990-ээд оны үед монголын охид бүсгүйчүүд гадаадын иргэдтэй гэр бүл болох нь ховор байжээ. Энэ нь тухайн үеийнхээ нийгмийн хандлагатай шууд хамааралтай байсан. Тухайн үед социалист бус улс орны иргэнтэй гэр бүл болохыг зөвшөөрдөггүй байсан, түүнчлэн гадаад хүнтэй гэр бүл болох нь сайшаагддаггүй байсан аж. Тиймээс 1990-ээд онд ердөө 100 орчим монгол бүсгүй гадаад хүнтэй гэр бүлээ батлуулсан баримт бий. Тэд голдуу Унгар, Зүүн Герман, ЗХУ-д суурьшин амьдарч байжээ.

Харин 1990-ээд оноос хойш монголчууд гадаад руу зорчих нь ихсэж, Монголд гадаадын хамтарсан үйлдвэрүүд нэмэгдэж, хөрөнгө оруулалт ихэссэнтэй зэрэгцэн монгол бүсгүйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох нь ихэсжээ.

Тэр дундаа Улсын Их Хурлын гишүүд, бизнес эрхлэгчид болон сэхээтэн гэр бүлээс гаралтай хүмүүс гадаадын иргэнтэй гэр бүл болсон тохиолдол ихэсэж, аажимдаа хэвийн үзэгдэл болсон байдаг. Хамгийн сонирхолтой нь тэд голдуу АНУ-ын иргэнтэй гэр бүл болж байсан нь ажиглагдаж байна. Харин БНХАУ болон Япон улсын иргэдтэй гэр болох нь ховор байжээ.

Улсын Их Хурлын гишүүд, бизнес эрхлэгчид болон сэхээтэн гэр бүлээс гаралтай хүмүүс гадаадын иргэнтэй гэр бүл болсон тохиолдол ихэсэж, аажимдаа хэвийн үзэгдэл болсон.
Монгол бүсгүйчүүд эрчүүдээ олон талаар гүйцэж, түрүүлсэн. Тухайлбал, улсын хэмжээнд их сургуульд сурч буй эмэгтэй оюутнуудаас харж болох гэнэ. Суралцагчдын 68 хувь нь эмэгтэй бол нийт эмч, хуульчдынх нь 70 хувь нь эмэгтэй. Түүнчлэн наймаачдын гурван хүн тутмын хоёр нь эмэгтэй байдаг. Мөн судалгаанаас харахад өрх толгойлсон эхчүүдийн тоо 36 мянгад хүрээд байгаа бол эцэггүй өсөж буй хүүхдүүдийн тоо 70 мянга давна.

Монгол эмэгтэйн төрөлхийн бие даасан байдал нь бусад орны охид бүсгүйчүүдтэй харьцуулахад илүү. Тиймдээ ч гэр бүл салалтыг нэг их ноцтой хүлээж авдаггүй. Говийн аймгуудад өнгөрүүлсэн арваад жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүд яг л Амазон мөрний эмэгтэйчүүдийн нэгэн адилаар эрчүүдээс хамааралгүй амьдарч байдгийг харж байлаа. Монгол бүсгүйчүүд тэсвэр хатуужилттай, өөрийн хүчинд итгэдэгээрээ Азийн бусад орны эмэгтэйчүүдээс ялгаатай.

Монгол бүсгүйчүүд тэсвэр хатуужилттай, өөрийн хүчинд итгэдэгээрээ Азийн бусад орны эмэгтэйчүүдээс ялгаатай.

Харин Европ тивд тал нутгийн хацар гоо бүсгүйчүүд уран нугаралтаар танигдсан юм. Дашрамд дуулгахад, энэ төрлөөр Монголын ард түмэн дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдгийг хэлэх хэрэгтэй байх.

Европчууд монгол бүсгүйчүүдийн бие төдийгүй сэтгэл нь уян, зөөлөн хэмээн үнэлдэг юм билээ.

Сонирхолтой судалгааны дүнг харцгаая. Монгол бүсгүйчүүдийн 27 хувь нь 16-18 насандаа анх бэлгийн харилцаанд ордог бол 28 хувь нь 19-20, харин 24 хувь нь 21-22, 15 хувь нь 23-24, үлдсэн зургаан хувь нь 25-26 настайдаа охин биеэ үддэг гэнэ. Мөн санал асуулгын дүнд охид бүсгүйчүүдийн 91 хувь нь хайр сэтгэлтэй хүнтэйгээ анхны бэлгийн харилцаанд ордог гэсэн бол зургаан хувь нь сониуч байдлаас, харин үлдсэн гурван хувь нь бэлгийн хүчирхийлийн улмаас онгон биеэ “алддаг” гэжээ.

Мөн бүсгүйчүүдийн 55-аас илүү хувь нь гэр бүл болохоосоо өмнө бэлгийн харилцаанд орсон байдаг бол үлдсэн нь эр нөхөртэйгөө анхны шөнөө өнгөрүүлдэг гэнэ.

Дэлхий дахинаа танигдсан алдарт “Pierre Cardin”-ий үүсгэн байгуулагч, тус брэндийн эзэмшигч, загвар зохион бүтээгч Пьер Карден болон Холливудын алдарт жүжигчин Ричард Гирт монгол бүсгүйчүүд таалагддаг. Түүнээс гадна Монголын загвар өмсөгчид Азийн бусад орны загвар өмсөгчдөөс биеийн харьцаа, ур чадвараар онцгой ялгардаг.

Иймд XXI зууны эхэн үед монгол бүсгүйчүүд Монголын нийгэмд удирдах албан тушаалд голлон байхыг үгүйсгэх аргагүй юм хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published.