Шөнөжин ажил хийчхээд 3-4хөн цаг унтаад өөртөө сайхан гоё байх гэж хамгийн гоё хувцсаа өмсдөгийг…

БНСУ-д сурч, ажиллаж амьдардаг жирийн нэгэн хөөрхөн Монгол охины мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэж байгаа, ямар хэрсүү бодолтой, хатуужилтай, өөртөө итгэлтэй байгааг хараад өөрийн эрхгүй биширч олон хүмүүсд эрч хүч урам зориг өгөх үүднээс түүний амьдралын хэмнэл, сэтгэлийн хүчийг танд танилцуулж байна. Чамд Асуудал байна уу? -Асуудал байна л даа гэхдээ өөрөө бүгдийг болгочихсон. Чиний Бие гайгүй биздээ? -Би зүгээр ээ өнөөдөр өөрөө эмнэлэг явчихсан. Чи Ядарч байна уу? -өө зүгээрээ залуу хүн үзэх ёстойгоо үзээд л явж байна. Сэтгэл нь өвдөж байна уу? -би зүгээрээ дахиад зөндөө ирээдүй намайг хүлээж байгаа.


Чи мөнгөтэй байна уу? Жоохон Мөнгө хэрэгтэй байна -аан тийм үү би зүгээрээ өнөөдөр. Цалингаа авчихсан явуулъя. Чи нэрээ Цоглог охин шүү -би чинь угаасаа эрч хүчтэй шүү дээ. Чи нэрээ дандаа инээж явах юм аа бодож санах юм алгаа чамд -амьдрал сайхан байнаа надад угаасаа санаа зовох юм алга.

Гэхдээ… Энэ бүх хариултын ард … Би зүгээрээ би чадна гэдэг үгний цаана яг юу байдаг гээч үнэхээр би чадахаас өөр надад сонголт байдаггүйд. Шөнөжин ажил хийчхээд 3-4хөн цаг унтаад өөртөө сайхан гоё байх гэж хамгийн гоё хувцсаа өмсдөгийг. Ямар ч хэцүү ажлыг би чадахгүй гэж биш би чаднаа энэ хэцүү биш үү гээд уйлмаар байсан ч тэвчээд дуусгадгийг. Олсон мөнгөө хэд дахин тоо бодож сарын хэрэглээ,байрны мөнгө, автобус унаа, хоол унд, виз сунгалт, өөрийн сургалтын төлбөр, дүүгийнхээ сургалтын төлбөрт хувааж Зохицуулдаг гэдгийг хэн ч мэдэхгүй мэдүүлэхийг ч хүсэхгүй байна.

Бүх зүйл харагдаж байгаа шиг бусдын ярьсан шиг тийм ч хялбар биш.
Аан тийн ердөөсөө зовдоггүй хүн шиг байнга цоглог байж байнга инээж явдаг нь дэндүү том мөрөөдлийнхөө төлөө ганцаараа чи чадахгүй гэсэн ч чадахын тулд байдгаараа тэмцэж байгаа болохоор Энэ Амьдрал Нүүр бардам явдаг даа.

-МАРГААШ БИЕЛЭХ МӨРӨӨДЛИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР БИ ХАЛТАР БАЙЖ БОЛНОО-

Хар залуугаараа УЛС ТӨР бла бла гарч ор, зугаалж цэнгэ,хайрла дурла залуу нас богинохон ч гэх шиг УУЧЛААРАЙ тэр тусам Залуу нас богинохон учраас… Бид аль альд нь оролцохыг хүсэж байна. Бид урдах ажлаа тайван хийж амьдрахын тулд Төрд юу болж байгааг мэддэг баймаар байна. Бид хамт олонтойгоо гарч орохдоо night,pub,Тэрэлжээс илүү дээр газар цагийг өнгөрөөж үзмээр байна. Бид гэр бүл зохиосны дараа Залуу гэр бүл болон үр хүүхдэд минь хэрхэн ээлтэй Төр байхыг мэддэг баймаар байна.


– О.Хүслэн

Leave a Reply

Your email address will not be published.