Онгоцны ослыг зөгнөсөн монгол “Ванга” буюу удган Т.Балжир

Болгарын алдарт зөнч Ванга тэртээ 1989 онд Төмөр шувуунд тоншуулсан америкийн ахан дүүс унана” зөгнөж байсан билээ. Үнэхээр л ийн зөгнөснөөс 12 жилийн дараа буюу 2001 онд “Ихэр цамхаг” гэж нэрлэгдэж байсан АНУ-ын Дэлхийн худалдааны төвийн цамхаг руу амиа золиослогчид онгоцоор мөргөсөн юм.

Тэгвэл үүнтэй адил ирээдүйн осол, сүйрлийг зөгнөн хэлсэн монгол хүн бол Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд оршин суугч агсан Дархадын алдарт удган Тувааны Балжир юм.

Монголын угсаатан зүйн судлаач Х. Нямбуу болон О.Пүрэв нар бөө мөргөлийн тухай судалгааны ажил хийхээр Хөвсгөл аймгийг зорьсон байна. Тэд судалгааныхаа үеэр Т.Балжир удгантай уулзахад тэрээр “Зүүн урдаас тэнгэр унах гэж байна уу, тэнгэрээс юм унах гэж байна уу? онгодууд тэгж шивнээд байна” гэж хэлсэн байна.

Харин энэ өдрөөс 6 хоногийн дараа буюу 1995 оны намар Улаанбаатараас Хөвсгөл аймгийг чиглэн нисч байсан АН-24 онгоц Мөрөн хотоос холгүйхэн Марз ууланд осолджээ. Уг онгоцны ослоор 41 хүн амиа алдаж ганцхан хүн золоор амьд үлдсэн байна. Ослын дараа төвөөс лам нар урьж Марз уулыг тахиулж байжээ.

Энэ бүхнээс харахад хүний ирээдүйн зам мөр, хувь тавилан аль эрт зурагдчихсан байдаг мэт

Харин түүнийг урьдаас зөгнөж, харж чаддаг далдын хүчтэй хүмүүс байдагтай маргах аргагүй юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ: Зөнч Вангагийн 2021 оны зөгнөл биелэлээ олж байна!!!

Болгарын хараагүй зөнч эмэгтэй Ванга буюу Вангелия Пандеева нь хүн төрөлхтний ирээдүй дэх олон томоохон үйл явдлыг зөгнөсөн бөгөөд тэдгээр нь биелсээр байгаа гэж хүмүүс үздэг.

Тэгвэл тэрээр энэ 2021 оныг хүн төрөлхтөн “луунуудад” эзлэгдэнэ хэмээн зөгнөжээ. Энэ нь магадгүй ОХУ-ын Сибирт гарсан их түймэр, Турк улсад гарч буй ой хээрийн түймэрүүдийг зөгнөсөн бололтой. Мөн энэ онд манай дэлхийд томоохон байгалийн гaмшгууд тохиолдоно хэмээн хэлсэн ба үнэхээр ч Японд болж буй үер, дэлхийн хаа сайгүй гарч буй түймэр, их халалт гээд байгалийн гамшгууд олноор тохиож буй юм.

Сонирхолтой нь Ванга энэ жил Владимир Путиныг хенеех оролдлого гарна хэмээн зөгнөжээ. Мөн сайн мэдээ гэвэл тэрээр 2021 онд эрдэмтэд xopт xaвдрыг анагаах аргыг олно хэмээн хэлж байсан юм.

Вангагийн шүтэн бишрэгчид түүний өмнөх зөгнөлүүдийн 85 хувь нь биелсэн гэж үздэг. 2020 оны тухайд гэвэл Ванга Дональд Трампын к.виpyсээр евчилсөн явдал болон олон оронд эсэpгүүцэл  өрнөснийг зөв зөгнөсөн хэмээн хүмүүс үзэж байна.

Ванга өнөөгийн Македоны нутагт орших жижиг тосгонд төржээ. Хүүхэд байхдаа элсэн шуурганд өртөж бүрэн coxopсон бөгөөд түүнээс болж энэхүү гоц чадвараа олж авсан хэмээн өөрөө ярьдаг байв.

Leave a Reply

Your email address will not be published.