Миссийн тэмцээнд шаргуу бэлдэж ядарч, турсан Шүүдэрээг найз нь өрөвдөөд уйлжээ

Жүжигчин П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” наадмын тэргүүн миссийн титмийг (2021.11.22) хүртээд буй. АНУ дахь Ази бүсгүйчүүдийн дунд 33 дахь жилдээ зохион байгуулдсан уг тэмцээнд энэ жил 50 гаруй мисс авьяас, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлджээ. Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлгээр шагнуулсан байна.


Тэрбээр урлагийн чиглэлээр суралцахаар АНУ-ыг зориод байгаа бөгөөд 2019 онд АНУ-д ирээд энэ миссийн тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна. Тус тэмцээн нь 2020 онд шалгаруулалт нь болох байсан ч цар тахлын улмаас хойшлогджээ.П.Шүүдэрцэцэг 2015 онд Соёл урлагийн их сургуулийг урлаг судлаач мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 2008 онд “MissTourism” тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгарч байсан билээ.


Харин Миссийн тэмцээний үеэр Шүүдэрээгийн төрсөн өдөр (2021.11.15) тохиосон бөгөөд дотны найз нь түүнд сюрприз барихдаа миссийн тэмцээнд өрсөлдөхийн тулд шаргуу бэлдсэнээр жингээ хасч турсан бас маш их ядарсан Шүүдэрээг хараад өрөвдөж сэтгэл нь эмтрээд уйлсан гэнэ. Энэ тухай тэрээр “Гэнэтийн бэлэг барьж ирсэн найз маань bday дуу дуулж эхлээд л урдаас уйлаад байхаар нь би гэдэг хүн яагаад уйлаад байгааг нь ойлгохгүй шоолоод л инээгээд л эхэлсэн байдаг юм.

Намайг ямар их ядарч, ямар их турсныг гайхаад л, өрөвдөөд сэтгэл нь эмтрээд уйлсан гэсэн. Тэгээд би хараад л баярлаад, хайр хүрээд уйлчихсан. Ер нь их Уйланхай хүн байдаг байгаа ккк” хэмээн цахим хаягтаа нийтэлжээ. Дашрамд дурдахад АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд өмнө нь буюу 2019 онд жүжигчин Х.Баярмаа оролцож, “First Runner” шагналын эзэн болж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published.