ТҮК-д 12 жил ажилласан Н.Батмөнх: Хөдөлмөр зүтгэлийг минь ингэж өндрөөр үнэлнэ чинээ санасангүй

Өчигдрийн онцлох нэгэн гайхалтай сайхан үйл явдал болсон нь ТҮК-д 12 жил ажилласан Н.Батмөнх “Алтан гадас” одонгоор шагнуулсан гайхалтай сайхан үйл явдал байлаа.

Өдгөө 64 настай тэрээр ТҮК-д тасралтгүй 12 жил тун амжилттай aжилласан юм. Түүний энэхүү баярт мөчөөс нь хуваалцахаар ажлын хамт олон нь хүрэлцэн ирсэн юм. Тэрээр хөдөлмөр зүтгэлийг минь үнэлсэн төр засагтаа баярлаж байгаагаа баярын нулимстай илэрхийлээд амжсан юм.

Энэ баярт мөчид олон аж ахуй нэгж хувь хүмүүс баяр хүргэж бэлэг өгнө гэж байсан бол дуучин Нара өөрийн цахим хуудсандаа “Жинхэнэ Монголын төлөө ажиллаж шагнуулсан ТҮК-н ажилтан энэ эрхэм хүнд ард түмэн нь Алтан Гадас-н найрыг нь ард түмэн нь дэмжээд нижгэр хийгээд өгье л дөө…

Алдар нэртэй эрхмүүдээ гишүүд нь тосч очоод жич баяр хүргэдэг бол эгэл “Алтан Гадас”-ыгаа иргэд нь угтаад авнашдээ. Шагналын найр гээд нэг юм заавал хийдэг юм гэсэн хэдүүлээ ганц ганцхан мянган төгрөг хандивлаад жинхэнэ Монголын төлөө гавъяа байгуулсан хүнийг баярлуулчхымуу айнннн…

Тэрээр өөрийн сошиал хаягандаа дансаа байршуулан “сэтгэлээрээ л баяр хүргээд хийчих.Нара нь мэдээж шилэн үзүүлнэ, ширхэг ₮ дутаалгүй ахад ард түмнийх нь баярыг хүргэж өгнөө.Найраа хийнэ үү ар гэртээ хэрэглэнэ үү ах өөрөө шийдэг тиймээ” хэмээжээ.Хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлсэн Н.Батмөнх ахдаа нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *