Монгол бүсгүй Солонгост хүний амь авраад цагдаа, гал команд ирэхэд нуугдчихсан байжээ…

Өмнөд Солонгосын Гуанжу хотод ээжтэйгээ хоёулаа амьдардаг бүсгүй дээд айлд нь гал гарсныг мэдээд эрдэнэт хүний амь насыг аварчээ. Уг эрэлхэг бүсгүйг З.Ундармаа гэдэг байна. Байранд нь униар болж, гал гарсныг мэдсэн даруйдаа цонхоороо хартал нэг залуу тагтан дээрээ нохойтойгоо хоёулаа яахаа мэдэхгүй, тусламж эрэн зогсож байгаа харагджээ.

Бүсгүй байрныхаа бусад айлуудаас тусламж хүсэхээр хаалгануудыг нь нүдсэн ч айлууд хүнгүй, тайлж өгөхгүй байсан учир дээвэр дээрээс олсоор татаж аврах бодол төрөөд дээвэр рүүгээ гарчээ. Гэсэн ч олс олдоогүй, татаж авах боломжгүй байсан тул хаалгыг нь мөрлөөд эвдээд онгойлготол өөдөөс нь битүү гал, утаа угтаж. Ээжээрээ савнуудад ус дүүргүүлээд өөрөө зөөж гүйж цацсаар галыг унтрааж чаджээ.

Удалгүй цагдаа, галын машин ирэх чимээнээр хууль бусаар оршин суудаг учир нуугдчихжээ. Орчин тойрныхон нь ТВ-хэнд хандсан учир уг бүсгүйгээс маргааш ярилцлага авахаар болсон байна. 2007,2008 оны үед галаас гурван Монгол хүний амь аварсан мөн үйл явдал болсон бөгөөд энэ тухай ТВ-н нэвтрүүлэг хийгдэж, хууль бусаар байсан хүмүүст оршин суух виз өгч, Солонгосчууд Монгол хүмүүсийн талаар, хууль бусаар оршин суудаг хүмүүсийн тухай эерэг бодолтой болж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *