Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн азгүй Засгийн газар тохиож байна

“Бид ковидгүй зуныг байлгаж чадаагүй ч гэсэн вакцинтай зуныг байлгаж чадсан. Бид чадсан. Хатуу хөл хориог вакцин дээр тулгуурлан сулруулсан. Өнөөдөр дэлхий дээр сургууль нь хаалттай олон улс байгаа. Гэхдээ л “энэ ерөөсөө ид шид биш зүгээр л нэг вакцин.” Өнөөдөр шүүмжлэлтэй байгаа ч гэсэн бид урлаг соёлын үйл ажиллагаагаа нээж чадсан.  Засгийн газар чадаж байна.

Нэг хэсэг хүмүүс тэнгэрлэг заяат монгол түмэн ковид тусахгүй гэсэн худлаа л байсан. Тийм учраас вакциндаа хамрагдаач ээ.
Хэрвээ Ерөнхий сайд нарыг цаг хугацаагаа сонго гэсэн бол би энэ цаг хугацааг хэзээ ч сонгохгүй байх байсан. Хамгийн азгүй цаг үе энэ Засгийн газарт тохиож байна.” гэсэн юм.


Мөн тэрээр хүнд цаг үе таарсан дээр өөрийнх нь мэдлэг чадвар дутмаг байгаагаас үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзан, туршлага судалсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирсэн байдаг.


Энэ үеэр цар тахалтай, эдийн засгийн нөхцөл хүнд үед улс оронд эв нэгдэл, тогтвортой байдал чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, төрөөс гарах шийдвэрт иргэдийн санал, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт Ерөнхий сайд нар санал нэгдсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *