Алтанд дуртай Т.Амина мөнгөнд булхав

Сүүлийн хоёр жил шахам хугацаанд урлаг соёлын арга хэмжээ хоригдож, урлаг соёлынхон орлогогүй болж байгаа. МУСТА А.Түмэн-Өлзий шинэхэн авсан машинаа зарж, фэйсбүүк од Б.Цэцэг амьдрал хэцүү байгаагаа уйлах шахам ярьж, тун ууртай лайв хийлээ.

Харин соёл урлагийнхан, дуучид дундаас хямраагүй, тэр байтугай улам гялалзаад байгаа ганц хүн нь Т.Амина гэж атаархангуй ярих боллоо.

Т.Амина МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны идэвхтэй гишүүн байсных Төмөр замын чуулгын дарга хүртэл боллоо. Нас нь дөнгөж 30 шүргэж байгаа дуучин Т.Амина үнэтэй машин унаж, торго дурдан, булга минжинд булхсан сайхан хүүхэн болсон. Тэр тусмаа 10 хуруундаа алтан бөгж зүүж, шар гэрэл гялалзуулах шахуу явдаг.

Дуучин Т.Амина саяхан нэг нэвтрүүлэгт уригдан оролцох үеэрээ “Алт намайг хэл амнаас хамгаалдаг юм. Намайг муулах гэж байсан хүмүүс алт руу минь хараад алт яриад өнгөрдөг. Амина гэдэг алтаар хучсан дуучин хүүхэн гэхчлэн муулдаг. Эрт дээр үед монголчууд эзэлсэн улсынхаа алтаар гоёдог байсан юм” гэж тайлбарласан. Өнөөдөр Т.Амина мөнгөн эдлэлээр гангарч, фэйсбүүк найзууд, дагагчдынхаа нүдийг хужирлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *