Алт амь нэхдэг гэж үнэн шүү…2003 2004 оны үед алтны нинжа нар ид дэлгэрч байх үед манай найзад тохиолдсон зүйл…

Гурван бандитай айл идэж уух өмсөх зүйх нь хомсхон жижиг гэртээ гундуухан амьдардаг байж билээ. Аав нь 2 том хүүгээ сургуулиас нь гаргаад /би бага хүүтэй нь найзалдаг байсын/Баянхонгор явж хувиараа алт ухаад овоо ч ашигтай ирж. Жилийн дотор 2 давхар сайхан байшин бариад л гялалзаж өглөө шүү тэднийх.

Намар нь хөөрхий аав нь байшин дээрээ гарч яндангаа янзалах гэж байгаад хальтираад нас барж. Тэр өвөлдөө битүүний орой гэрт нь гaл гарч нөгөө сайхан 2 давхар байшин юу ч үгүй болжээ.

Азаар тэднийд хэнч байгаагүй хойгуур.хамгийн сонирхолтой нь байшинтай бараг залгаа шахуу байсан хуучин гэрээ хураасан амбаар нь огт өртөөгүй. Бүр ганц ч оч үсрээгүй үнэхээр сонин шүү.Тэгээд буцаад л хуучин гэрээ бариад амьдардаг болсон доо. Аавыгаа алдаад манай найз ч сургуулиасаа гараад одоо хүртэл олигтой хийсэн зүйлгүй байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *