“Буян”-гийн Жагаагийн охин Б.Мандхай Англид ааваасаа илүү алдаршиж, дэлхийн оддыг “хувцаслаж” байна

Буян компанийн захирал Б.Жаргалсайханыг төрөөс төрсөн тэрбумтнуудын дэргэд жинхэнэ өөрийнхөө хөдөлмөрөөр хөлжсөн сүйхээтэй эр гэлцдэг. “Танайд хоноё” нэвтрүүлэгт орохдоо хөтлөгч Г.Алтантүрүүг ч, хэдэн хүүхдээ ч “бүлтэлзүүлсэн” Б.Жаргалсайханыг тун хатуу аав гэж үзэгчид дүгнэсэн.

Харин “Буян”-гийн Жагаа хүүхдүүдээ өсгөхдөө хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг гэнэ.


Англид сурдаг хоёр охиныхоо сургуулийн төлбөр, байрны түрээсийг нь өгөөд л хэрэглээнийхээ мөнгийг өөрсдөө олцгоо гэж “хатууржээ”. Энэ нь охидод нь бие даахад их хэрэг болсон гэдэг. Охид нь ч гэсэн чамбай аавын хүмүүжилтэй хүүхдүүд тул хичээлийнхээ хажуугаар айлын гэр цэвэрлэж, зоогийн газар үйлчлэгч хийгээд Англид тун дажгүй амьдран их сургуулиа төгсжээ.


Тэр тусмаа “Буян” Жагаагийн том охин Ж.Мандхай Англид дизайнер мэргэжил эзэмшсэн. Ээж Ч.Энхтогтохынхоо ур ухааны дууриаж, хийсэн бүтээсэн нь Монголд төдийгүй Англид олны анхаарлыг татаж хувцсыг нь одод захиалан өмсөх болжээ. Монголоос Б.Мандхайд “Киви” хамтлагийн бүсгүйчүүд ноолууран хувцсаа захиалан хийлгэдэг.


Мөн Холливудын од Вилл Смитийн эхнэр, дэлхийн А зэрэглэлийн загвар өмсөгч Жижи Хадид зэрэг томоохон одод Мандхайн бүтээсэн ноолууран хувцсаар гангардаг.
Мандхайн бүтээсэн нэг нөмрөн Англид 11 саяас 3 сая төгрөгөөр зарагддаг. “Vogue” сэтгүүл ч “Буян”-гийн Жаргалсайханы охины онцолж нүүр хуудсаа зориулсан гээд дизайнерийн ажил нь амжилттай явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *