Томоожсон Б.Амархүүгийн “гэр бүл”

Дуучин Б.Амархүү хар та мхины хэ рэгт хо лбогдож нийгэмд нэлээдгүй шуугианыг дэгдээгээд авсан билээ. Тэгвэл х оригдож байгаад гарч ирсэн даруйдаа дуучин залуу “Олон хүн надаас тайлбар сонсохыг хүсэж байна.

Надад итгэдэг хүмүүсийг урт хугацаанд санааг нь зовоосонд уучлаарай. 2006 оны Народны артист тэмцээнээс хойш ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж уран бүтээл хийж байсан.


Хэрэгт холбогдоод та бүхний сэтгэлийг зовоосон байх. Би энэ хугацаанд олон зүйлийг даван тууллаа. Хамгийн түрүүнд ээж, аав, гэр бүлээсээ уучлал гуймаар байна. Мөн миний дууг сонсдог дэмжигчдээсээ уучлал гуймаар байна. Ахиж би ийм хэрэгт огт холбогдохгүй. Цаашдаа олон уран бүтээл хийнэ.

Намайг өмөөрч, шүүмжилж байсан хүмүүстээ баярлалаа. Хүү нь буруу зүйл хийхэд ахмадууд нь хайрлаж загнадаг шиг намайг ухааруулж байгаа хэмээн ойлгож байгаа.
Монголчуудаасаа уучлал хүсмээр байна. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй гэж тангараглаж байна” хэмээн нэгэн онлайн ярилцлагад уригдан оролцох үеэрээ онцолсон.
Харин түүнийг дээрх хэрэгт холбогдох үеэр Лондонд сурч байгаа эхнэр О.Ариунзул тухайн үед хамт байгаагүй бөгөөд хэрэг болсны дараа Монголд ирсэн байдаг.

Загвар өмсөгч бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь . Би чиний талд үргэлж бат зогсоно санаж яваарай. Удахгүй уулзья” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд байсан билээ. Залуу хосууд хөөрхөн хүүтэй. Өдгөө алдаа дутагдлаа засаж, томоожих амлалт өгсөн тэдний гэр бүлийн зургаас сонирхуулж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *