Оросууд Эх Орны Дайны үед Монголоос үзүүлсэн тусламжийн тухай баримтат кино хийжээ

Оросууд Монголчуудын талаар өмнө ил болж байгаагүй архивын бичлэгүүд оруулсан шинэ баримтат кино бүтээсэн нь Youtube дэх Оросын батлан хамгаалах яамны “Минобороны России” хуудсанд нийтлэгджээ.

Тухайн үеийн тусламж бол Монгол шиг жижиг улсаас гарамгүй хамгийн том сэтгэлийн чин зориг гэж Оросууд бид үздэг гэжээ.

ОРОСУУД КИНОНД ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА: 1941 ОНЫ 12 САРД АЛДАРТ ПАНФИЛОВЫН ДИВИЗИЙНХНИЙ ӨМСӨЖ БАЙСАН ЦАГААН НЭХИЙ ДЭЭЛНҮҮД, ТАНКЧДЫН МАЛГАЙНУУДЫГ БҮГДИЙН АХАН ДҮҮС МОНГОЛЧУУД ИЛГЭЭСЭН ЮМ. ХОЁР ДАХЬ ТОМ ЦУВАА 236 ВАГОН БИТҮҮ АЧСАН МАХ, ЭСГИЙ, БЭЭЛИЙ, ГУТАЛ МАЛГАЙ ГЭЭД ДУЛААН ХУВЦСЫГ ХАЛХЫН ГОЛД ХАМТ ТУЛАЛДСАН ӨӨРСДИЙН ХАЙРТ ЖУКОВЫГ МАРТАЛГҮЙ АРМИ НЭГТГЭЛ РУУ НЬ БАРУУН ЕВРОП РУУ МОНГОЛЧУУД ЯВУУЛЖЭЭ.

800-ХАН МЯНГАН ИРГЭДТЭЙ БАЙЖ 500 ГАРУЙ МЯНГАН БАЙЛДААНЫ МОРЬ ЯВУУЛСАН НЬ ЯЛАЛТ БАЙГУУЛАХАД ҮНЭЛЖ БАРШГҮЙ ГҮЙЦЭТГЭСЭН. ЭНЭ ЖИЖИГХЭН Ч ХҮЧ ЧАДАЛТАЙ ТАЛЫН МОРЬДЫГ ЦЭРГҮҮД “МОНГОЛКИ” ГЭЖ ХАЙРЛАН НЭРЛЭДЭГ БАЙСАН.

АЧАА АЧСАН 1200 ТЭМЭЭТЭЙ ЦУВАА ХОВД АЙМГААС ГАРЧ АЧАА БАРАА БОЛОН ТАНКИЙН ЦУВАА ҮЙЛДВЭРЛЭХ БҮХ МОНГОЛЧУУДЫН ЦУГЛУУЛСАН ХАНДИВЫН МӨНГИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН БАЙДАГ.

МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТУХАЙН ҮЕД БАЯН АМЬДРААГҮЙ БОЛОВЧ ТЭР ҮЕИЙН ХАНШААР АСАР ИХ МӨНГӨ БОЛОХ 2,5 САЯ ТӨГРӨГ, 100 МЯНГАН АМ.ДОЛЛАР, 300 КГ АЛТАН ЭДЛЭЛ ХҮРГҮҮЛЭН ӨГЧ “МОНГОЛ АРД” ГЭСЭН ТАНКИЙН ДИВИЗ БАЙГУУЛЖ ДАЙН ДУУСТАЛ ЭНЭ ДИВИЗИЙН БҮХ ХАНГАМЖИЙГ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦАЖ БАЙСАН. МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮХНИЙГ ФРОНТЫН ТӨЛӨӨ ГЭСЭН УРИАТАЙ ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ БАЙЛАА.

Дэлхийн 2-р дайны үед Монголын ард түмэн ЗХУ-д хэрхэн тусалж байсан, түүний ач холбогдлын талаар шинэ баримтат киног саяхан нийтэлжээ /2 сарын өмнө/.
Тодруулбал, баримтат киноны эхэнд хөтлөгч, тайлбарлагч Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний дэргэдээс ярьж эхлэх бөгөөд БНМАУ-ын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой байгуулагч Нэмэндэйн Янжмаа индэр дээр илтгэл тавьж байгааг, Алаг морьт Лодонгийн Дандар баатар морин дээрээ давхиж байгааг, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын Аугаа эх орны дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал Георгий Константинович Жуков Монголчуудын хамт Халх голын байлдаанд оролцож байгааг тус тус харуулжээ.

Үндсэндээ Монголчууд өмнө үзэж байгаагүй архивын ховор дүрс бичлэгүүдийг уг баримтат кинонд оруулжээ. Монголчууд Аугаа эх орны дайны үеэр 300 кг алт, 100 мянган ам.доллар хандивласан бөгөөд 53 танк, 12 нисэх онгоцтой бригад байгуулж өгсөн байдаг. Энэ нь тухайн үедээ Монгол шиг жижиг улсаас гарамгүй хамгийн том сэтгэлийн чин зориг гэж Оросууд үздэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *