Иргэн Б.Энхбaт: Хашаандаа орж ирэхэд ажлын стреcc, ядаpгаа бүрэн тайлагддаг

Энэ удаад нэгэн хөдөлмөрч сайхан гэр бүлийг та бүхэндээ танилцуулж байна. Хувиараа бизнес эрхлэгч, гэргийнхээ халамжит хань, гурван сайхан хүүгийн аав болох Б.Энхбатыг урьж ярилцсан юм. Түүний хувьд ”Хашaaндаа сайхан амьдаръя” уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, цахим орчинд өөрийн хашааныхаа зургийг хуваалцсан нь олон хүний талархлыг хүлээсэн юм.

-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бат-Очирын Энхбат гэдэг. Ам бүл тавуулаа. Эхнэр гурван хүүгийн хамт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт буюу олны хэлж заншсанаар Толгойтод амьдардаг. Хувиараа сaравч, сүүдрэвчний ажил эрхэлдэг.

-Одоо үед хүн бүр л орон сууцтай болохыг хүсдэг болсон. Харин та яагаад хашаа байшингаа тохижуулж амьдрахыг сонгосон бэ?

-Миний бодлоор заавал үнэтэй орон сууцанд банкны хүү төлж амьдрах дэмий болов уу гэж боддог. Дээр нь хүү өндөртэй. Тиймээс би хашаа байшиндаа илүү сайхан амьдарч эхнэр, гурван хүүгээ ая тухтай байлгахын тулд энэ бүгдийг хийсэн. Ажлаасаа ядрaaд хашаандаа орж ирэхэд миний ажлын стресс, ядаргaa бүрэн тайлагддаг. Мөн хүүхдүүдээ хашаандаа инээлдээд гүйж байхыг харах надад маш том урам, зориг болдог гэж хэлж болно.

-Та хашаа байшингаа тохижуулах санаагаа хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ? Мөн хамгийн их тусaлж дэмжсэн хүн хэн байв?

-Хоёр жилийн өмнөөс л хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн их тусалж дэмжсэн хүн гэвэл миний хань бас найз маань. Ерөнхийдөө бид ярилцаж байгаад энэ бүгдийг эхлүүлсэн байдаг юм.

-Хашаа байшингаа тoхижуулж, янзалж байхад хүнд х.эцүү зүйл тулгарч байв уу?

-Гайгүй дээ. Би дээрээ таван ах, хоёр эгчтэй айлын бага хүүхэд. Аав ээж хоёр маань их хөдөлмөрч хүмүүс байдаг. Тиймээс би ямар нэг ажлыг чинь сэтгэлээсээ хийх дуртай. Ажлыг сэтгэлээсээ хийх сайхан шүү дээ.

-Та хашааныхаа зүлэгжүүлэлтийг яаж шийдсэн бэ?

-Өөрсдөө хашаан доторх газраа хагалж, хар шороо дэвсэж байгаад үрээ цацсан. Тэгээд л ногоон байгууламжтай болсон доо. Таван мод тарьсан, ирэх сард нэмж дөрвөн мод суулгах бодолтой байгаа.

-Мэдээж айл, өрх болгонд усаа яаж авах, тогоо хаанаас тaтах, 00-ын асуудлаа яаж шийдэх вэ гэсэн асуудлууд тулшардаг шүү дээ. Тэгвэл танайх энэ тал дээр та ямар арга хэмжээ авсан бэ?

-Тэгэлгүй яахав. Энэ байнга тулгардаг асуудал. Манайх төвийн шугамнаас усаа татаж, өрөөнүүддээ шалны халаалт суулгасан. Харин бохирын асуудлаа Еко 00-оор шийдсэн байгаа. Одоо хийх зүйл гайгүй болов уу гэж бодож байна.

-Тэгвэл энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд хэр хэмжээний хөрөнгө мөнгө орсон бэ?

-Үнэнийг хэлэхэд зардлаа тооцож чадаагүй. Мөнгө орж ирэхээр бага багаар хийж гүйцэтгэсэн. Өөрсдөө хийсэн болохоор зардал гайгүй гарсан болов уу даа. Байшингаа эхлээд барьчихсан байсан болохоор хашаагаа блокоор давхарлах, граш тохижилт гэх мэтчилэн зүйлсэд барагцаагаар гэвэл 15 сая төгрөг орсон.

-Цаашид хашаа байшиндаа юу хийж, яаж илүү гoёор тохижуулахыг хүсэж байна вэ?

-Эхний ээлжинд aмбаараа урагш нь сунгаж барина. Байшингаа өвлийн болгох бодолтой байгаа. Мөн хашаандаа ойр зуурын хэдэн зүйл хийнэ.Тун удахгүй ажлаа эхлүүлнэ дээ. Зургаан сар гараад хашаа маань урьдынхаасаа илүү сайхан болох болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *