Жүжигчин Алдармаагийн үлдээсэн Туулын СОРВИ ийм эвгүй…

Шинэ үе продакшний жүжигчин бүсгүйчүүд 6 жилийн өмнө нэгнээ халуун усаар түлсэн явдал гарч байв. Олны танил бүсгүйчүүдийн асуудал шүүхээр шийдэгдэж, жүжигчин Д.Оюунтуул хохирогчоор татагдаж эрүүл мэнд гоо сайхнаараа хохирч, жүжигчин Г.Алдармаа торны цаана сууж байв.

2014 оны 04 дүгээр сарын 27-ноос 2014 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонорхайрхан” зочид буудлын өрөөнд Ц.Алдармаа Д.Оюунтуул нар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан. Улмаар Д.Оюунтуул эхэлж Ц.Алдармаагийн ар нурууг нь халуун усаар түлж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна. Үүнд нь дургүйцсэн Ц.Алдармаа маргааш нь халуун усаар нуруу түлсэн гэх шалтгаанаар Д.Оюунтуулыг халуун усаар түлж, онц харгис хэрцгий аргаар бие махбодид нь хүнд/хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан байна.

Хэн хэн рүү халуун ус цацаж гэмтэл учруулсан уг хэргийг эхлээд нуухаар шийдсэн аж. Гэсэн ч хэргийн талаар Д.Оюунтуул анх олон нийтэд дэлгэсэн. Улмаар хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1 буюу бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан, Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6 буюу онц хэрцгий аргаар бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр шалгасан. Улмаар анхан шатны шүүхээс Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Ц.Алдармааг долоон жилийн хорих ялаар шийтгэсэн.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр Д.Оюунтуулын гэмтлийн зэргийг дахин тогтоож хүнд гэсэн гэмтлийн зэргийг хүндэвтэр болгож өөрчилсөн. Ингэснээр Ц.Алдармаагийн зүйл анги буюу хүлээх хариуцлага нь хөнгөрсөн юм. Улмаар хэргийг анхан шатны шүүхээр хэргийг 2015.01.29-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд дахин хэлэлцсэн. Уг шүүх хурлаар Ц.Алдармаад 3,5 жилийн ял оноож, хоёр жилийн тэнсэн харгалзахаар боллоо. Ингэснээр Ц.Алдармаа эрх чөлөөтэй болж байгаа юм. Харин Д.Оюунтуулд үүссэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд ямар нэгэн ял, шийтгэл оногдуулаагүй байна.

Бүтэн жилийн турш түлэгдэлтээс болж өвдөж, шаналсан жүжигчин Д.Оюунтуул түлэгдэлтээс үүсэх өвдөлт, зовиурыг давж гарсан. Гэсэн ч тэрээр ил гаран кино , жүжиг нд төдийлөн тоглоогүй билээ. Тэгвэл тэрээр өөрийн түлэнхийн сорвио брэнд болгохоор зорьжээ.Тэрээр нэгэн гоо сайхны эмнэлгийн рекламд түлэнхийн сорвио ил гарган цээж нүцгэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *