Жүжигчин А.Ганчимэг 54.000$-ийн Porsche автомашин авч, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖЭЭ

“Аримүн” продакшнаа үүсгэн байгуулаад сүүлийн үед нилээд амжилттай, гялалзаж яваа жүжигчин А.Ганчимэг саяхан Buro247 сайтын нэвтрүүлгийн зочноор оролцож өөрийн мөрөөдлөө хэрхэн биелүүлсэн талаар үзэгч олонтойгоо хуваалцсан юм.

Тэрээр тансаг зэрэглэлийн Porsche автомашин худалдан авч, тэр ч бүү хэл дотор салон, дээвэр, дугуйны обудаа хүртэл өөрөө үзэж сонгон, машинаа захиалжээ. Энэ талаараа тэрээр:

Би өмнөх машинаа 6 жил унасан. Тийм болохоор машинаа солъё доо гээд хоёр гурван жилийн өмнөөс бодоод л яваад байсан мөртлөө энэ л миний машин байна гэсэн машинаа олж чадахгүй л яваад байсан юм.

Ингээд маш олон машинууд үзэж сонирхсоны эцэст Porsche-ийн тухай мэдээлэл авсан. Зөвхөн хот дотор ч биш, хөдөө орон нутагт ч сайн явдаг. Маш чанартай. Тэгээд л ер нь Porsche-г эргэлзээгүйгээр сонгосон доо.

Бид нар ихэвчлэн хүний бий болгосон машиныг худалдаж авдаг шүү дээ. Тэгэлгүйгээр хүссэн машинаа бүтээхэд нь гар бие оролцоод өнгөө сонгоод, доторх салон, хөгжмийн дуугаралтыг хүртэл сонгоод, дугуйны обуд, дээвэр нь ямар байхав гээд бүгдийг өөрөө сонгоно гэдэг сонирхолтой ажил юм байна лээ. Миний хувьд улаан өнгө их гал цогтой учир гоё санагдаад улааныг нь сонгочихсон. Салоны хувьд гэвэл цагаан шаргал салонтой болгох гэсэн боловч өртөг жоохон өндөр болно гэхээр нь өөрөө бүгдийг нь харж байгаад өнгөө холиод сонгоход миний хүсч байгаа өнгө гарч ирсэн. Ингээд үнийн хувьд нэг их ялгаа гараагүй.

Яг машин ирэх өдөр өглөөнөөс авхуулаад л хурдан очих юмсан гээд их догдолж байсан. Ингээд нилээд түгжирч түгжирч очсон чинь миний машиныг хар бүтээлгээр бүтээчихсэн байсан. Намайг машинаа хармаар байна гэтэл харуулахгүй гээд. Тэгээд бага зэрэг бичиг цаас, гэрээний ажлаа амжуулаад машиныхаа бүтээлгийг сөхөөд харуулахад яг миний хүсэж байсан шиг улаан өнгөтэй маш гоё машин байсан. Маш гоё мэдрэмжийг авсан. Онгойлгоод харахад яг миний хүсэж байсан салоны өнгө маань байсан. Өөрийнхөө машиныг өөрөө бүтээчихсэн юм шиг үнэхээр гоё мэдрэмж байсан” хэмээн ярьжээ.

Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүлээн авна уу.

Бид түүнийг “Хэцүү анги”-ийн Зулаа нэрээр нь сайн мэдэх билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *