ФОТО: Vogue сэтгүүлийн нүүрийг охиныхоо хамт чимсэн үзэсгэлэнт Моника Белуччи

Бидний “Малена” дүрээр нь сайн мэдэх Италийн нэрт жүжигчин, сайхан бүсгүй Моника Беллучи саяхан өөрийн охин Дева Касселийн хамтаар Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн нь сүүлийн үеийн топ сэдэв болоод
байна. Түүний охин Дева Кассель удахгүй 17 нас хүрэх бөгөөд урьд нь Dolce & Gabbana брэндтэй удаан хугацааны туршид хамтарч ажиллаж байсан туршлагатай юм.

Харин Беллуччигийн хувьд загвар өмсөгчдийн дунд хамгийн дээд хүслэн болсон “Пирелли” хэмээх алдартай хуанлинд хоёр ч удаа зургаа авахуулж байсан билээ. Ингээд үзэсгэлэнт ээж, охин хоёрын Vogue сэтгүүлийн 7-р сарын дугаарт даруулсан зургууд болон бусад гэрэл зургуудыг хүлээн авна уу.

Leave a Reply

Your email address will not be published.