“Төмс Зоригоо”-гийн эхнэр Өлзийжаргал, дуучин Хишигдалай нар эгч дүүс үү?

Сүүлийн үед сошиал орчинд шуугиан тариад буй Екатрина онлайн шопыг үүсгэн байгуулагч Ж.Өлзийжаргал гэх бүсгүйг хүмүүс төмс Зоригоогийн эхнэр гэдгээр нь сайн мэднэ.

Анх сошиал сүлжээнд нөхрөө “хөлдүү төмс” хэмээн хэлж, гэр бүлээрээ олонд танигдсан тэрээр хэсэгтээ нам жим байсан ч саяхан лайв хийх үеэрээ цахилгаантай юбка “Воо воо” хэмээн рекламдаж дахин олны анхаарлын төвд ороод байгаа юм.

Тэгвэл Ж.Өлзийжаргал бүсгүйг дуучин Хишигдалайгийн эгч хэмээн боддог хүмүүс цөөнгүй болжээ.

Ажиглаад үзвэл энэ хоёр бүсгүйд төстэй тал олон. Жишээ нь, өөрийнхөөрөө, бусад хүмүүс юу ч гэсэн тоодоггүй, зоригтой, гал цогтой, галзуу гээд зан чанараас авхуулаад нүүрний хэлбэр төрхийн хувьд хүртэл дугуй нүүр, жижигхэн хамар гээд төстэй зүйлс олон. Тэр бүү хэл биеийн хэлбэр галбир нь хүртэл төстэй байгаа биз.

Гэсэн ч Өлзийжаргал бүсгүйн овог нь Ж, харин дуучин Хишигдалайгийн овог А гэдгийг хүмүүс мэдэх биз ээ. Гэсэн ч магадгүй зан ааш, биеэ авч яваа байдлыг нь харгалзан үзээд үзэгчид өөрсдөө ийнхүү эгч дүүс хэмээн тодорхойлсон биз.

Ж.Өлзийжаргал бүсгүйн хувьд хар багаасаа үүрийн 4 цагт босон дамын наймаа хийж, хүнд хэцүү амьдрал туулсан гэдгээ цахим орчинд хуваалцаж байсан юм. Энэ талаар тэрээр:

“ Би багийн наймаачин байлаа. Зургаадугаар ангид Орост очоод хамгийн анх наймаа хийж байсан. Манай ээж дээр үеийн Нарлаг Монголын наймаачин байсан. Багаас минь наймааны замд ээж хөтөлсөн. Манайх Москвагаас цаашаа Рязань хотод байсан юм. Наймдугаар ангиасаа ээжийг байхгүйд үүрийн 04:00 цагт Москва ороод захуудаар явж цүнхээ зараад, наймаагаа хийдэг байлаа. Ээжийг байхгүй 14 хоногийн хугацаанд биеэ даагаад сурсан. Наймдугаар анги байсан гэхээр 14 настай байсан юм байна. Өглөө нь сургуульдаа явна. Хичээл 12:00-13:00 гээд дуусахаар зах руу яваад, майхан бариад, цүнхээ өлгөөд зардаг байсан. Хоёр, гурав хоноод бараагаа дараад Москва руу явдаг.Одоо бодоход ямар их зориг гарсан юм.

Визгүй нууцаар Орос руу бараа зардаг байлаа. Дандаа хараар ажиллаж байгаа Узбек хүмүүс явна. Зөвшөөрөлгүй болохоор үүр, шөнөөр их явна. Би хүүхэд байсан болохоор тэрийгээ мэдэхгүй л байдаг байлаа. Тэгээд хичээл амраад л зуны гурван сар зах дээр наймаагаа хийнэ дээ” гэжээ. Цоглог, дайчин бүсгүй маань багын л биеэ даасан мундаг бүсгүй байжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *