СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн тоглоомын талбайд могой явж байжээ

Сүүлийн үед нийслэл хотод могой, сарьсан багваахай зэрэг зэрлэг амьтад ихээр үзэгдэх болсныг ЗООНОЗ болон Биологийн олон талт байдлыг хамгаалах газраас мэдэгдээд байгаа билээ. Ялангуяа зэрлэг байгальтай ойр байрлах хотын захын 3 дүүрэг буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зэрлэг амьтад ихээр орж ирж байгааг анхааруулж буй юм.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн суурьшлын бүсэд хүүхдийн тоглоомын талбайд могой явж байсныг иргэд саванд хийж аюулгүй болгон холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ.

Мөн наймдугаар сарын эхээр Маршаллын гүүрний доор сэлж байгаад могойд хатгуулсан иргэн 4 хоног эмчлүүлээд нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тиймээс иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published.