Энэ зураг орсны дараа Megan-ний инстаграм V-гийн талаарх асуултуудаар “булагджээ”

BTS хамтлаг саяхан НҮБ-ын 76-р чуулганд илтгэл тавьж, уран бүтээлээ толилуулахаар АНУ-ыг зорьсон билээ. Тэд НҮБ-ын индэр дээр гуравдахь удаагаа үг хэлж, хурлын танхимд үзүүлбэрээ амжилттай үзүүлсэн юм.

Ийнхүү тэд АНУ-д очсоноор өөрсдийн Butter дууны ремикс дээр хамтран ажилласан Megan Thee Stallion-той анх удаа биечлэн уулзах боломжтой болсон юм. Ингээд 9 -р сарын 22 -нд Megan Thee Stallion өөрийн албан ёсны твиттер, инстаграм хуудаснаа BTS -тэй хийсэн уг анхны уулзалтынхаа зургийг хуваалцжээ.

Уг зургийг хуваалцсаны дараа BTS -ийн V буюу Ким Тэхёны сюрреалист төрх нэтизэн хэрэглэгчдийг гайхашруулжээ. Тэр ч бүү хэл зураг цацагдсаны дараа BTS-ийг хараахан мэддэггүй Нью-Йоркчууд хүртэл тэр “зүүн талын залуу”-г хэн гэдэг юм бэ?, “бор хүрэмтэй залуу нь үнэхээр тачаангуй юмаа” гэх мэт сэтгэгдлүүдээр Меганы инстаграмыг булжээ.


Мөн зөвхөн Нью-Йоркчууд төдийгүй түүнийг хэдийн харж дассан фенүүд нь хүртэл Тэхёний сэтгэл татам байдлын талаар ярихгүй өнгөрч чадаагүй юм. Ким Тэ Хёний ихэмсэг, язгууртны дүр төрх хэзээ ч фенүүдийнхээ урмыг хугалж байгаагүй бөгөөд энэ удаад ч мөн адил байлаа.


Дашрамд дурдахад V анхнаасаа л хамтлагийнхаа ‘STAN ATTRACTOR’ гэж нэрлэгддэг байсан. Энэ нь өөрийн харизм, аурагаар хамтлагтаа хамгийн олон фенүүд татдаг хүнийг хэлдэг бөгөөд V энэ удаад ч үүргээ маш сайн биелүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *