Лиза дэбүтээсээ хойш анх удаа чолкоо хойшлуулж, духаа ил гаргалаа | Яг л хүүхэлдэй шиг дүр төрх

Өмнөд Солонгосын охидын алдарт Blackpink хамтлагийн гишүүн Лиза цоо шинэ үс засалтаараа фенүүдээ гайхашруулж, өөрийн хүүхэлдэй мэт гоо үзэсгэлэнгээ гайхууллаа.

Тэрээр дэбүтээсээ хойш 5 жилийн турш духаа ил гаргасан үс засалт нэг ч хийлгэж байгаагүй бөгөөд үсээ яаж ч өөрчилсөн, чолкондоо огт гар хүрдэггүй байсан юм. Тийм ч учраас түүнийг зарим хүмүүс магадгүй том духтай, чолкгүй байхдаа царай муутай харагддаг учраас үсээ хойшлуулдаггүй байх хэмээн цуурхдаг байв.

Лизагийн хувьд чолк нь маш утга учиртай зүйл байв. Ямар сайндаа л тэр өмнө нь’Knowing Bros’ нэвтрүүлэг дээр зар сурталчилгааны санал ирсэн ч духаа ил гаргахгүй хэмээн мэдэгдэж фенүүдээ гайхашруулж байсан билээ.

Тэгвэл Лиза саяхан өөрийн Инстаграмм хуудаснаа чолкгүй зургаа нийтэлжээ. Энэхүү үс засалт нь Лизагийн хүүхэлдэй шиг төрхийг бүр ч илүү тодотгон харуулж буйгаараа онцлогтой юм.

Тэрээр ийнхүү эрс өөрчлөлт хийх болсон нь 9 -р сарын 10 -нд ‘LALISA’ нэртэй бие даасан цомгоо гаргасантай нь холбоотой аж.  Учир нь Лиза бие даасан уран бүтээлээрээ фенүүддээ өөрийнхөө өөр төрөхийг харуулахыг хүссэн тул ийнхүү тэсрэлт хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *