“K Pop” ертөнцийг “атгасан” хамгийн чинээлэг эмэгтэй айдолууд

The Guru сэтгүүлээс хамгийн баян 7 эмэгтэй К-РОР айдолуудыг нэрлэжээ. Ингээд жагсаалтыг хүлээн авна уу.

7. BLACKPINK Lisa

7-р байранд BLACKPINK-ийн Lisa орсон байна. Тайландын шүтээн тэрээр MAC Cosmetics, Celine, Bulgari зэрэг алдартай брендүүдийн нүүр царай бөгөөд маш олон удаа сэтгүүлийн нүүр болж байсан билээ. Тэрээр саяхан “LALISA” дуугаараа соло дебютээ хийсэн. Тэрээр 14 сая доллар хүртэлх хөрөнгийг эзэмшдэг гэсэн мэдээлэл байна.

6. Girls’ Generation Yoona

Girls ‘Generation-ийн гол гишүүн Yoona 6-р байранд оржээ. Тэрээр зар сурталчилгааны 40 гаруй брендүүдтэй гэрээгээр ажилладаг. Yoona нь амжилттай жүжигчин бөгөөд “Exit”, “Miracles: Letters to the President” зэрэг кинонд тоглосон. Тэрээр мөн “The K2”, “You Are My Destiny” драмад тоглосон.

5. Suzy

“Үндэстний анхны хайр” тэрээр Reebok, Swarovski, Kersasys зэрэг томоохон брендүүдийн нүүр царай юм. Мөн тансаг зэрэглэлийн Dior брэндийн элч төлөөлөгчөөр ажиллаж байна. Suzy-гийн драмын анги бүрийн цалин нь 16700 доллар байдаг гэсэн мэдээлэл гарсан.

Suzy тансаг байшиндаа 3.09 тэрбум вон зарцуулж, хамгийн үнэтэй байшинтай эмэгтэй шүтээн гэдгээрээ алдаршиж байсан. Байшингийн одоогийн зах зээлийн үнэ 4.1 тэрбум вон.

4. BoA

Соло дуучин BoA дөрөвдүгээр байранд оржээ. BoA 2000 онд дебютээ хийж, хүчирхэг хоолой, чадварлаг бүжигээрээ алдартай болж байв. Түүний хөрөнгийг 25 сая доллар гэж мэдээллэсэн байна.

Одоогоор BoA нь “Street Woman Fighter” Mnet тэмцээний шоуны шүүгчээр ажиллаж байна.

3. Sandara Park

2NE1 хамтлагийн гишүүн асан Sandara Park бие даасан уран бүтээлээ үргэлжлүүлсээр байгаа. Энэхүү шүтээн нь CLIO, Etude House зэрэг хэд хэдэн гоо сайхны брэндүүдийн сурталчилгаанд ажилладаг. Тэрээр мөн “Cheese in the Trap” болон “One Step” кинонд тоглосон нь түүнд 30 сая долларын хөрөнгөтэй болоход ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

2. Lee Hyori

Fin.K.L-ийн гишүүнээр анх дебютээ хийсэн Lee Hyori 2-р байранд оржээ. 2006 онд тэрээр тухайн ондоо хамгийн их орлого олсон эмэгтэй шүтээн байсан. Lee Hyori -ийн хөрөнгө 30-40 сая долларын хооронд үнэлэгдэж байна.

Өмнө нь Lee Hyori Лоттегийн Chum Churum брэндийн нүүр царай байсан. Тэр үеэс хойш “Hyori’s Homestay”, “Hangout With Yoo” гэх мэт янз бүрийн хөтөлбөрүүдэд тоглосноороо алдартай болсон.

1. IU

Түүний хувьд 31-45 сая долларын үнэлгээтэй эд хөрөнгийг эзэмшдэг бөгөөд энэ нь түүний асар их хүч хөдөлмөрийг нотолж байгаа юм. IU-ийн орлого нь карьерийнхаа туршид 50 гаруй дуу хийсэн тул түүний хөрөнгөний ихэнх хувь үүнд бүрддэг.

Мөн тэрээр “Hotel de Luna”, “Moon Lovers: Scarlet Heart Ryeo” зэрэг олон улсад алдартай болсон олон ангит кинонуудад тоглосон.

Нэмж дурдахад IU ихэвчлэн буяны үйлсэд хандив өргөдөг. Жишээлбэл, 2021 оны 9-р сарын 18-ны өдөр IU нь Өмнөд Солонгосын Сөүл дэх эмнэлэгт 850,000,000 воны бүтээгдэхүүн хандивласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *